Нийтийн эзэмшлийн авто зогсоолыг зөвшөөрөлгүй хашаалсан зөрчлийг арилгалаа

access_time 2022-02-10 11:30

Чингэлтэй дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт орших “Алтай центр” худалдааны төвийн зүүн талын нийтийн эзэмшлийн авто зогсоолыг хашиж, хаасан зөрчлийг арилгалаа. Өнгөрсөн онд Чингэлтэй дүүрэгт 90 гаруй гарааш буулган, газрыг чөлөөлсөн. Мөн 46 байршлын 280 гаруй объектын зөрчлийг арилган, чөлөөлөх ажлыг гүйцэтгэжээ. Харин энэ онд тус захирамжуудыг үргэлжлүүлэн мөрдөж, 180 гаруй гарааш чөлөөлөхөөр судалгаа гаргажээ

Шинэ мэдээ