Автомашины түлшийг байгальд ээлтэй эх үүсвэрээр солих ажилд анхаарна

access_time 2022-02-10 10:24

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын удирдлагууд ОХУ-ын Газпромбанкны удирдлагуудтай уулзан Улаанбаатар хотын нийтийн тээврийн том оврын автобус, автомашины хийн түлшний хэрэгцээг нэмэгдүүлэх, хэрхэн хангах талаар ярилцсан байна. Цаашид иргэдийн автомашины хөдөлгүүрийг газ хэрэглээнд нэвтрүүлэхэд төрийн зүгээс дэмжлэг үзүүлэхийг ОХУ-ын талаас хүсэж, шингэрүүлсэн хийн түлшний хэрэглээ нэмэгдэж байгаа хэдий ч тасалддаг, үйлдвэр байхгүй бэрхшээл Монголд байгааг онцолсон. НИТХ-ын удирдлагууд автомашины түлшийг байгальд ээлтэй эх үүсвэрээр солих ажилд анхаарч байгаагаа хэлжээ.

Шинэ мэдээ