Газар зохион байгуулалттай холбоотой гомдол ихээр иржээ

access_time 2022-02-08 11:35

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь өнгөрсөн сарын 24-28-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 40 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүлжээ.
Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 70 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд газар зохион байгуулалт, нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллагын үйл ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байв. Дурдсан хугацаанд авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 273 дуудлага хүлээн авчээ.

Шинэ мэдээ