“Олон эрхтэн тогтолцооны үрэвслийн хам шинж”-ээс хамгаалаарай

access_time 2022-02-08 11:30

Хүүхэд, өсвөр насныханд тохиолдож буй ховор боловч ноцтой эрсдэл бүхий “Олон эрхтэн тогтолцооны үрэвслийн хам шинж” нь КОВИД-19-тэй холбоотой байж болзошгүй гэж эрүүл мэндийн байгууллагууд үзэж буй.. Энэхүү хам шинжтэй хүүхдэд байнга халуурах, тууралт гарах, нүд улайх, хавдах, уруул улаан хүрэн болох, гар, хөл мөч сулрах, хоол боловсруулах эрхтний эмгэгшил үүсэх, эрхтнүүдэд цусан хангамж багасах, цусны даралт буурах болон бусад үрэвслийн шинж тэмдгүүд гарсан байна.
Эдгээр шинж тэмдэг бүхий хүүхдийн ихэнх нь КОВИД-19-д илүү өртөмтгий болох нь харагдсан ч халдвар энэ нөхцлийг өдөөж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Одоогийн байдлаар эдгээр тохиолдол ихэвчлэн Хойд Америк, Европ тивд бүртгэгдсэн байна. Энэ хам шинж дэлхийн бусад хэсэгт бүртгэгдсэн эсэхийг бид одоогоор мэдэхгүй, хараахан сайн судлагдаагүй байна. Ийм шинж тэмдэг илэрсэн хүүхдүүдэд эмнэлгийн тусламжийг эрт үзүүлэх шаардлагатай. Эрт оношилж, эмчлэх нь нэн чухал бөгөөд ихэнх тохиолдолд үрэвслийн эсрэг эмчилгээ үр дүнтэй байжээ.
КОВИД-19-ийн халдварын дэгдэлтийг хянах сэргийлэх арга хэмжээ болох хөл хорио тогтоох, сургууль хаах, хүн хоорондын зай барих зэрэг арга хэмжээ нь хүүхдүүдэд харилцан адилгүй нөлөөлөх хандлагатай байна. Хүүхдэд үзүүлэх сөрөг үр дагавраас аль болох урьдчилан сэргийлэх, багасгахад онцгой анхаарал хандуулах хэрэгтэй.

Шинэ мэдээ