Бээжингийн олимпод 91 оны 2800 гаруй тамирчин өрсөлдөнө

access_time 2022-02-07 11:53

“Бээжин-2022” өвлийн олимп нээлтээ хийж тэмцээн уралдаанаа эхэлсэн. Энэхүү олимпод 91 оны 2800 гаруй тамирчин спортын 16 төрлөөр 109 багц медалийн төлөө 16 хоногийн турш өрсөлдөх юм. Уран гулгалт, гүйлтийн цана, тэшүүр,уулын цана, шорт трейк, хоккей зэрэг төрлөөр уралдана. Нийт тамирчдын 44 хувь нь эмэгтэй байгаа нь хүйсийн тэнцвэрийг хангасан наадам болж буй. Өвлийн олимпыг 4 жилд 1 удаа 2 дугаар сард зохион байгуулдаг юм.

Шинэ мэдээ