2 дугаар сарын 1-нээс ахмадуудын тэтгэвэр нэмэгдэнэ

access_time 2022-01-29 14:32

Цар тахал эхэлснээс хойшхи инфляцийн 13.4%-өсөлтийг ахмадууд гүйцэхгүйгээс тэтгэвэр нэмэх хүсэлтийг байнга төр засагт уламжилж байсан. УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцээд хувь тэнцүүлсэн тэтгэврийг 400 мянга, бага тэтгэвэртэй ахмадын тэтгэврийг 500 мянга, тусгай хэрэгцээт иргэдийн тэтгэмжийг 288 мянган болгох шийдвэр гаргалаа. Шийдвэрийг 2 дугаар сарын 1-нээс хэрэгжүүлнэ. Тэтгэвэр нэмэгдсэнтэй холбоотой бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэхгүй байхад анхаарч ажиллахыг холбогдох газруудад үүрэг болголоо.

Шинэ мэдээ