Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 534 хэрэг шалгагдаж байна.

access_time 2022-01-27 14:09

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2022 оны 1 дүгээр сарын 17-21-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 22 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 94 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 7 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 11 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 76 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 542 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 2 хэргийг шүүхэд шилжүүлэх, 2 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 534 хэрэг шалгагдаж байна.
Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 2 хэргийн 15 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулж, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан, нөхцлийг арилгуулахаар Мөрдөгчийн 7 мэдэгдэл бичиж, холбогдох байгууллагуудад хүргүүлэв.

Шинэ мэдээ