Эрх мэдэлтнүүдийн хууль бус үйлдлийг сэтгүүлчид эсэргүүцсээр байх болно
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс сэтгүүлчдээ ажлаа хийснийхээ төлөө эрх мэдэлтнүүдийн дарамтанд өртөж байгааг эсэргүүцэн мэдэгдэл гаргасан бол, мэргэжил нэгт сэтгүүлчид хамтран улс төрийн албан тушаалтнуудын хууль бус үйлдлийг эсэргүүцэн хэвлэлийн бага хурал зарлалаа.Хэвлэлийн хурлын үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан, Удирдах зөвлөлийн гишүүн, Элчин сайдаад ажиллаж байсан Ё.Отгонбаяр сэтгүүлчдийг Хөгжлийн банкнаас авсан эхнэрийнхээ 17.7 тэрбум төгрөгийг төл гэж бичсэний нь төлөө амь насанд нь халдахаар заналхийлан “Ална” гэсэн. Энэ бол хүний амьд явах эрх эрх чөлөөг зөрчих ноцтой үйлдэл. Тиймээс Хууль зүй дотоод хэргийн яам, Эрүүгийн цагдаагийн газар, МАН-ын удирдлагуудад хандаж албан бичиг хүргүүлж байна. Энэ асуудал бол зөвхөн нэг улс төрчийн асуудал биш. Олон нийтэд ил гарган зарлаж байгаа нь энэ болохоос цаана нь хэдэн зуун сэтгүүлчид ажлаа хийснийхээ төлөө “Машинаа болгоомжтой барь, Ард талаа харж яв” гэх зэргээр дарамтанд өртөж байна. Тиймээс хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар сэтгүүлчдийг хамгаалалтанд авах ёстой. Хэвлэлийн хагас эрх чөлөөгөө бид алдмааргүй байна.Бидэнд ажлаа хийхэд байнга хүндрэл учирдаг. Цаашид энэ мэт хууль бус үйлдлийг зүгээр хараад суухгүй.Хэвлэлийн эрх чөлөөг, иргэдийн мэдээлэл авах эрхийг хаасан үйлдэл гэж үзэж байна. ОХУ, Турк гээд олон оронд сэтгүүлчид ажлаа хийж яваад баривчлагдан, буудуулсан тохиолдол бий. Бид нийт сэтгүүл зүйн салбарынхны өмнөөс үгээ хэлж байна гэдгийг онцолсон.
Шинэ мэдээ
-
Хоёр хөршийн удирдагчид юу амлав
2023-03-22
-
Трамп гэмт хэрэгт буруутгагдаж буй АНУ-ын анхны Ерөнхийлөгч болж байна.
2023-03-22
-
Монголын аврах багийнхан Туркэд 649 хүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн байна
2023-03-22
-
Сөүл хотод суугаа иргэд киоск машинаас 70 гаруй төрлийн лавлагаа, тодорхойлолт авна
2023-03-22
-
Алтанбулаг боомтыг өргөтгөх ажлын хүрээнд 1.7 км урттай дөрвөн эгнээ зам тавигдана
2023-03-22
-
Зөвшөөрөлгүй угсралтын ажлыг эхлүүлсэн барилгыг буулгана
2023-03-22
-
Сонгинохайрхан дүүрэгт шинэ цэцэрлэг ашиглалтад орно
2023-03-22
-
Тэтгэврийн шинэчлэл, Макроны Засгийн газрыг ганхуулав
2023-03-21
-
Маск, Трампын зөрчилдөөн
2023-03-21
-
50 автобусыг есөн дүүрэгт хуваарилжээ
2023-03-21
-
Шинэ төрсөн хүүхэд бүрт 1072 ширхэг хувьцаа эзэмшигчийн гэрчилгээ олгоно.
2023-03-21
-
Уул уурхай, газрын тосны бүтээгдэхүүнд хийсэн шинжилгээний дүнг БНХАУ-ын нутаг дэвсгэрт хүлээн зөвшөөрн
2023-03-21
-
Төрийн үйлчилгээний цогцолбор ашиглалтад орлоо.
2023-03-21
-
“ZEV music festival 2023” фестиваль болно.
2023-03-21
-
Путин холбоотнууд хайж, нэгдмэл цайз бий болгохоор хичээж байна
2023-03-20
-
Укрианчууд Оросын армид учруулсан хохирлоо зарлажээ
2023-03-20
-
Хөгжлийн банкны ажлын хэсэг сонсголын үр дүнгээ дөрөвдүгээр сарын 15-нд багтаан УИХ-д танилцуулна
2023-03-20
-
Үйлдвэрүүд дундаа нэг цэвэрлэх байгууламжтай болж байж өртөг буурч,бүтээмж сайжирна
2023-03-20
-
105-р сургууль биеийн тамирын шинэ заалтай боллоо
2023-03-20
-
Хүчтэй салхилж, шороон шуурга шуурна
2023-03-20
-
Оросын сөрөг тагнуул, хилийн аюулгүй байдлын барилгад гал гарчээ
2023-03-17
-
АНУ, Оросын Су-27 сөнөөгч онгоц мөргөлдсөн агшинг харуулсан видеог нийтэлжээ
2023-03-17
-
Иргэд өндөр нууцлалтай цахим гадаад паспорт ашиглана.
2023-03-17
-
“Нүүрсний” хэргээр энэ сард сонсгол зохион байгуулна.
2023-03-17
-
3,500 орчим хүүхэд 2, 3 дугаар сарын хүүхдийн мөнгөө авч чадаагүй байна
2023-03-17
-
Кремль АНУ-ын банкны хямрал Орост нөлөөлөхгүй гэж мэдэгдэв.
2023-03-16
-
Хэт хурдан тийрэлтэт онгоц Darkstar нь бүтээгдсэн үү
2023-03-16
-
Халиа тошин үүсэх эрсдэлтэй 30 байршил байна
2023-03-16
-
Шинээр олгосон нэгж талбаруудад гудамж зураглаагүй, хаяг, дугаар олгоогүй байна.
2023-03-16
-
Дөрвөн аманд ууланд алхах маршрут гаргахаар төлөвлөжээ.
2023-03-16