Гурван аймгийн өрсөлдөх чадварын индекс буурчээ

access_time 2022-01-27 09:23

Гурван аймгийн өрсөлдөх чадварын индекс буурчээ
Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс Монгол Улсын 21 аймгийг шалгуур үзүүлэлтийн дагуу өрсөлдөх чадвараар нь үнэлэхэд Дорноговь аймаг тэргүүлж, Булган аймаг гурав дахь жилдээ сүүлийн байранд орсон. Нийт үзүүлэлтээрээ Дорноговь тэргүүлсэн бол эдийн засгийн үзүүлэлтээрээ Орхон аймаг, засаглалын үзүүлэлтээрээ Сүхбаатар аймаг эхний байрт оржээ. Өрсөлдөх чадвар бага аймгуудын хүн амын хадгаламжийн хуримтлал бага, худалдан худалдан авах чадвар сул, ажлын байрны олдоц муу, иргэд нь зээл ихтэй зэрэг олон үзүүлэлтээр сүүл мушгисан. Нийт 3 аймгийн өрсөлдөх чадварын индекс буурсан.Цаашид баруун гурван аймгийн хөгжилд анхаарах шаардлагатай гэсэн дүгнэлт гарчээ. Зарим аймгийн удирдлага, сонгогдсон УИХ-ын гишүүд энэхүү судалгаанд үндэслэн орон нутгаа хөгжүүлэх бодлогоо тодорхойлох санал тавьдаг.Холбогдох судалгааг хүргүүлдэг байна.

Шинэ мэдээ