Сар шинийн барилдааны хуваарь

access_time 2022-01-23 12:05

XVII жарны “Буян үйлдэгч” хэмээх усан бар жилийн хаврын тэргүүн сарын цуврал барилдааны хуваарь.

Нэгдүгээр сарын 28-нд 12:00 цагаас сар шинийн баярт зориулсан Нийтийн монгол шандастан болон өсвөрийн бөхийн барилдаан
Нэгдүгээр сарын 29-нд 12:00 цагаас “Тарвалин” хийдийн нэрэмжит сар шинийн баярт зориулсан сумын цолтнуудын барилдаан
Нэгдүгээр сарын 30-нд 12:00 цагаас “Дашчойлон” хийдийн нэрэмжит сар шинийн баярт зориулсан аймаг, цэргийн цолтой 256 бөхийн барилдаан
Нэгдүгээр сарын 31-нд 12:00 цагаас сар шинийн баярт зориулсан Улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдааны нэг, хоёрын даваа
Хоёрдугаар сарын 1-нд 14:00 цагаас сар шинийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн уламжлалт барилдааны гурваас наймын даваа тус тус болно.

Монголын Үндэсний бөхийн холбоо

Шинэ мэдээ