Төв цэнгэлдэх хүрээлэнд сар шинийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байна.

access_time 2022-01-23 12:03

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Мал эмнэлгийн газар хамтран “Монгол хүнс-Монгол бараа” арга хэмжээг Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж байна. Тодруулбал, нэгдүгээр сарын 20-30-ны өдрүүдэд 18 аймгийн малчид, худалдаачид сүү, цагаан идээ, мах, махан бүтээгдэхүүн, арьс, шир, ноос, ноолууран бүтээгдэхүүн болон бэлэг дурсгалын зүйлсийг худалдаалж байна. “Монгол хүнс Монгол бараа” арга хэмжээнд 60 гаруй малчин, худалдаачин оролцож байгаа бөгөөд зах зээлийн үнээс хямд үнээр иргэд, худалдан авагчдад бүтээгдэхүүнээ санал болгож байгаа юм.

Шинэ мэдээ