Хоёр өнцөг: Тэтгэвэр нэмнэ, нэмэхгүй
МАН-ын сонгуулийн амлалтанд цалин тэтгэврийг инфляцийн үнийн өсөлттэй уялдуулан жил бүр нэмнэ гэсэн заалт бий. Энэ амлалт ахмадуудын сонголтыг авах үндсэн түлхүүр байлаа. Гэтэл сонгууль өнгөрөөд хоёр жил болсон ч эрх баригчид албан тушаал, суудал сэнтий ярьсаар 2 жилийн нүүрийг үзэж байна. Тиймээс их санасан газар есөн шөнө хоосон хонохын үлгэрийг сонсож хүлээж цөхсөн ахмадууд хөдөлж эхлэв. Тэгэхдээ бүр тэтгэвэр нэмэхгүй бол төрийн ордон тойрч гороолно. Цар тахлын үед 300 мянган төгрөгний тэтгэвэр хаанаа ч хүрэхгүй байна. Үнийн өсөлтийг дийлж амьдарна үнэхээр хэцүү байна хэмээн бухимдацгаав. .Жаахан удах юм бол улстөрчдөөс илүү улс төр хийж мэдэхээр байна. Төрийн томчууд харин тэдэнд улсын төсөвт мөнгө байхгүй. Хүүхдүүдийнхээ мөнгийг хасуулаад тэтгэврээ нэмүүл гэсэн хариу барив. Бухимдсан ахмадууд урдаас нь сайд дарга нар, орлогч, төрийн нарийн бичиг, зөвлөх, тоймгүй олон туслахуудынхаа тоог багасга. Тойрогтоо нэрээр тэрбумаар нь хуваан авч, шударга ажиллаж чаддаггүй хууль хяналтын байгууллагынхны цалинг гурван сая хүргэн, хөшөө дурсгал барьж байхаар хэдэн ахмадаа одоо л бод. Сандал суудлаа нэмж болдог тэтгэвэр нэмж болдоггүй, ямар цаг үед амьдарч байна вэ. Сонгуулийн өмнө хэдэн төгрөг өгөхийг чинь хүлээж сууж тэвчихгүй гэцгээв. Тэтгэвэр нэмнэ, нэмэхгүй гэсэн маргаан дунд шахаанд орсон Ерөнхий сайд ямар мэргэн ухаан гаргаж яаж шийдэхийг харах л үлдлээ.
Шинэ мэдээ
-
Жонсон зээл олгоход оролцож, ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл хийсэн үү
2023-01-30
-
Европын холбоо Оросын нефтийн бүтээгдэхүүнд удахгүй хориг тавих нь.
2023-01-30
-
Уран гулгалтын анхны шоу тоглолт боллоо.
2023-01-30
-
1000 айлд хог хаягдал ангилан ялгах сав тавьжээ
2023-01-30
-
Хүйтний эрч чангарна
2023-01-30
-
Эхлээд танкууд, дараа нь цөмийн зэвсгүүд
2023-01-28
-
Жүжигчин конгрессын гишүүн
2023-01-28
-
“Эрдэнэс Тавантолгой ХК” нь хуулиараа иргэдэд ногдол ашиг өгөх ёстой.
2023-01-28
-
Иргэдийн цахим хаягийг хууль бусаар ашиглаж байжээ
2023-01-28
-
Хүнсний ногооны усалгаатай талбайн хэмжээг 120 га-гаар нэмэгдүүлнэ
2023-01-28
-
Усчин аврагчид аваргуудаа шалгаруулав
2023-01-28
-
Аудитын байгууллага хангалтгүй ажиллаж байна
2023-01-28
-
Хятад руу зорчих бол томуу болон ковидын эсрэг вакциныг хийлгээрэй
2023-01-27
-
Орлогод нийцсэн орон сууцны төсөл хэрэгжинэ
2023-01-27
-
Rocket Lab компани АНУ-ын нутаг дэвсгэрээс анхны пуужингаа хөөргөсөн байна
2023-01-27
-
Эзлэгдсэн Баруун эргийн халдлага
2023-01-27
-
13А маягтыг цахимаар авдаг болно
2023-01-27
-
Амар байна уу 2023” өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна
2023-01-27
-
MH17 онгоцыг сүйрүүлсэн хэрэгт Орос буруутай юу
2023-01-26
-
Сваровскийн 30.000 талстаар чимэглэсэн өвөрмөц хувцас
2023-01-26
-
Төрийн өмчит компанийн удирдлага албан тушаалаа урвуулан ашиглажээ
2023-01-26
-
Нүүрсний хэрэг, төмөр зам, С зөвшөөрөлтэй холбоотой хэргийг мөрдөх ажлын хэсэг байгуулжээ
2023-01-26
-
Нэг барааг хоёроос дээш тоогоор оруулж ирж байгаа бол татвар авна
2023-01-26
-
92 октантай автобензиний гаалийн албан татварын хэмжээг тэглэлээ
2023-01-26
-
Японы ЭСЯ виз мэдүүлэх дугаарыг тухайн өдөрт нь тараана.
2023-01-25
-
Тархины хоргүй хавдрын тусламжийн 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө
2023-01-25
-
Нийтийн тээвэрт 10 чиглэл шинээр нээжээ
2023-01-25
-
Хэт халуун 70 гаруй хоног үргэлжилжээ
2023-01-25
-
Дэлхийн хамгийн хүйтэн хотод хасах 80° байна
2023-01-25
-
Энэ онд 283 нэгж талбарт 331 өрхийн газрыг чөлөөлөхөөр төлөвлөжээ
2023-01-24