Халаа сэлгээ, томилгоо үргэлжилсээр…
Эрх баригчид он гарсаар халаа сэлгээ томилгоог толгой дараалан хийж хариуцлага тооцох болсон. Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Уртнасан Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганболд нарыг агаарын бохирдлын эсрэг ажил хэрэгжүүлээгүй үндэслэлээр хариуцлага тооцсон. Нийслэлийн агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр, Нийслэлийн агаар орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн нар бас албан тушаалаа өглөө. Шүлхийтэй өвчнийг олон аймаг сумдад алдсан буруутнаар мал эмнэлгийн газрын даргыг тодорхойлж бас л халсан. Томилгооны хувьд Н.Уртнасангийн оронд ШӨХТГ-ийн дарга Б.Бат-Эрдэнийг томилж, БОАЖ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлон гүйцэтгэгчээр А.Энхбатыг томиллоо. Солонгост 13 настай охин 6 цагийн турш зодуулсан байхад хэвлэлээр цацагдсаны дараа мэдсэн БНСУ-д элчин сайдаар томилогдсон Намсрайн Эрдэнэтуяаг эргүүлэн татаж, Эрдэнэцогтын Сарантогосыг, Монгол улсаас Кувейтад суугаа Элчин сайд Зоригтын Чинтүшигийг эргүүлэн татаж, Пүрэвийн Сэргэлэнг;, Швейцарын Холбооны Улсад Элчин сайдаар Л.Пүрэвсүрэнг эргүүлэн татаж, Даваасүрэнгийн Гэрэлмаа нарыг тус тус шинээр томиллоо. Хариуцлагагүй ажилласан хэдэн ч сайд, хичнээн ч даргыг халж сольж болно. Шинээр томилогдсон сайд, дарга нар нь ажлаа сайн хийхгүй бол ахиад л ард иргэд бухимдаж, жагсаал цуглаандаа хүрнэ. Боловсон хүчний нөөцөөрөө тэргүүлдэг намд намын ажил хийгсэд олон болохоос төрийн ажил хийгсэд дутаж байгааг хийж буй ажил, хэрэгжүүлж буй бодлого шийдвэр нь харуулаад байна. УИХ-ын гишүүн С.Бямбацогт чуулганы хуралдааны үеэр элчин сайдууд зүгээр жижүүр гал унтраагчийн үүрэг гүйцэтгэж байна хэмээн ёс төдий ажиллаж ирснийг нь шүүмжилсэн. Тиймдээ ч сонгууль өнгөрөөд удаж байхад байхад бодлого, төлөвлөгөө ярьсаар бүтэн хоёр жилийг ардаа үдлээ. Хэзээ ажлаа хийж шинэ сэргэлтийг авчрахыг иргэд хүлээсээр сууна. Улстөрчид ухаарах биз ээ.
Шинэ мэдээ
-
Арабын халуун цөлд өдөрт 50 удаа, 300 км / цаг хүртэл хурдалдаг галт тэрэг
2023-03-31
-
Дональд Трампын харилцаа, шүүмжлэл дагуулав
2023-03-31
-
“Оюутан-цэрэг” хөтөлбөрт хамрагдах оюутны тоог 1500 болгов
2023-03-31
-
Бусдын банкны дансыг ашиглан, бооцооны мөнгө авсан хэргийг илрүүллээ
2023-03-31
-
Солонгос руу явуулна гэх хууль бус виз зуучлагчдаас болгоомжил
2023-03-31
-
Нийтийн тээвэрт богино эргэлтийн төлөвлөлтүүдийг хийнэ
2023-03-31
-
12.1 км авто зам, 872.1 урт метр төмөр бетон гүүр барина
2023-03-31
-
43 га талбайд хүнсний ногоо тариалах боломжийг бүрдүүлнэ
2023-03-31
-
Богино зайн онгоцууд 50.000 нислэг үйлдэх боломжтой.
2023-03-29
-
Гаалийн бүрдүүлэлтийг цахимаар хийж байна
2023-03-29
-
Ой хээрийн түймрээс сэргийлж бугын эвэр түүж бэлтгэхийг нэг жилийн хугацаагаар хоригложээ
2023-03-29
-
Халиа тошингийн ус хайлж айлууд руу орох эрсдэл үүссэнийг арилгалаа
2023-03-29
-
Нисдэг тэрэгнээс аврагчид бууж аврах ажиллагааны тактик сургуулилалт хийж байна
2023-03-29
-
Улсын бүх эмнэлэгт 1800-0119 утсаар үзлэгийн цаг захиалах боломжтой.
2023-03-29
-
Долоон байршилд зам, гүүрийн ажил хийгдэж байна.
2023-03-28
-
Нисгэгчгүй онгоцууд Оросын Хар тэнгисийн флотод заналхийлж байна
2023-03-28
-
“Хүн домог 2023” бүжгийн үндэсний наадамд 3000 бүжигчид оролцож байна
2023-03-28
-
Нийт 20 байршлын 80 гаруй мянган ам метр талбайг засаж явган болон дугуйн зам болгон шинэчилнэ
2023-03-28
-
Олон улсын байгууллагад ажилласан жилийг төрийн албатай дүйцүүлж, тэтгэвэрт тооцуулна
2023-03-28
-
“Эерэг хандлага- Эрүүл нийгэм” үндэсний хэмжээний аян эхэлнэ.
2023-03-28
-
Нийтийн эзэмшлийн зам, талбай, зогсоолд удаан хугацаагаар орхисон 30 гаруй машиныг журамлажээ
2023-03-28
-
АНУ-ын өмнөд мужуудын байшингуудыг Миссисипи хар салхи сүйрүүлжээ
2023-03-27
-
Нэг чигийн зохицуулалтыг хийж, эргэхийг хориглох байршлууд
2023-03-27
-
Ой тогтоолтын шоу нэвтрүүлэгт дэлхийн аварга Н.Энхшүр, Н.Мөнхшүр нар ялжээ
2023-03-27
-
ДАШТ-ээс ОУХМ Л. Алтанцэцэг мөнгөн медаль хүртлээ
2023-03-27
-
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2023-03-27
-
Нийт 18 цэцэгт байгууламж, 16 байршилд цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2023-03-27
-
Трамп насанд хүрэгчдийн киноны одод мөнгө төлсөн гэх хэргээ үгүйсгэсэн байна
2023-03-24
-
Механик инженерийн сургуулийн уулзвараар зүүн буцаж эргэхийг хориглоно
2023-03-24
-
Нийт 28 байршил, 85 хэсэгчилсэн талбайд гэр хорооллыг газрыг дахин төлөвлөнө
2023-03-24