Ахмадуудын тэтгэврийг нэмэхийг шаардлаа

access_time 2022-01-18 19:28

Монголын ахмадын холбооны тэргүүн Ц.Сүхбаатар, ахмадуудын төлөөллийн хамт   хэвлэлийн бага хурал зарлаж тэтгэврийг нэн даруй нэмэхийг төрийн удирдлагуудаас шаардлаа. Нийгмийн даатгалд 30-аас дээш жил шимтгэл төлсөн ахмадууд 300 мянган төгрөгний тэтгэвэр авч ядуу амьдарч байна.  Тухайн үед авч байсан 400 мянган төгрөгний цалин өнөөдрийн 1 сая төгрөгний цалин, үнийн инФляцийн хаана нь ч хүрэхгүй. Индекжүүлсэн байдлаар нэмэх юм бол одоо 300 мянган төгрөгний тэтгэвэр авч буй ахмадуудын тэтгэвэр 600 мянган төгрөгөөр нэмэгдэнэ. Ядаж ингэж нэмж чаддаггүй юм гэхэд тэтгэврийн доод 500 мянган төгрөгт хүргэхгүй юм бол ахмадуудын амьдрал хэцүүдлээ. Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, тэтгэврийн хэдэн төгрөгөөр авдаг эмний үнэ нь хэд болсныг төрд удирдаж байгаа хүмүүс мэддэг байх хэрэгтэйг учирлалаа.

Шинэ мэдээ