Нас барсан ахмад настны тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн төсөл өргөн барьжээ

access_time 2022-01-18 19:24

УИХ-ын гишүүн Ц.Туваан нас барсан өндөр настны тэтгэврийн зээлийг тэглэх хуулийн  төсөл өргөн барьжээ Нийгмийн даатгалын сангаас нийт 441,201 хүн өндөр насны тэтгэвэр авч байгаагаас 288 мянган ахмад  500 мянган төгрөгөөс доош тэтгэвэр авч байна. Нэг өрхийн хоёр өндөр настан өрхийн дундаж зарлагын 50 хувьд ч хүрэхгүй тэтгэвэр авч байгаа.

Энэ нь нийт тэтгэвэр авагчдын 60 хувь юм. Монгол Улсын иргэдийн дундаж наслалт эрэгтэй 66, эмэгтэй 75 байхад иргэдийн тэтгэвэрт гарах насыг нэмэгдүүлсэн нь олон жил хөдөлмөрлөж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн иргэд тэтгэврийн насанд хүрээд тэтгэвэр авч чадахгүй эсхүл цөөхөн жил тэтгэвэр авч , зээлээс зээлийн хооронд амьдарсаар насан эцэслэж байна. Тэтгэврийн зээлийг тэглэх нь улсад ямарч хохиролгүй. Тухайн өндөр настан насаараа нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэсэн тайлбарыг хийсэн юм.

Шинэ мэдээ