Герман, Шведэд ковидын гаралт эрс нэмэгдсэн бол АНУ-д буурч эхэллээ

access_time 2022-01-17 10:16

Дэлхий нийтэд ковид өвчний гаралт нэмэгдэж хилийн хориг тавигдан, хүн амаа вакцинжуулах ажил эхэлсэн. Омикрон вирус гарснаас хойш Герман, Шведэд ковидын гаралт эрс нэмэгдсэн бол АНУ-д буурч эхэллээ. Гэхдээ АНУ-ын эрүүл мэндийн байгууллагуудын цусны нөөц 10% буурсан сэтгэл зовж буйгаа эмч мэргэжилтнүүд нь онцолсон. Харин Монгол Улсын хувьд ковидын гаралт эрс нэмэгдэж өдөрт 2700 –гаас дээш бүртгэгдэх болсон. Улирлын чанартай томуугийн дэгдэлт энэхүү омикроны давалгаатай давхцаж буй бөгөөд эрүүл мэндийн байгууллагуудад хандаж буй өвчтөнүүдийн 52% нь амьсгалын замын халдвартай байна. Тиймээс иргэдийг сар шинийн баярыг гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг зөвлөж байгаа юм.

Шинэ мэдээ