Удирдлагууд ажилтандаа ажлын байрны дарамт үзүүлсэн тохиолдолд хууль зүйн хариуцлага хүлээлгэнэ

access_time 2022-01-14 14:41

Хүний эрхийн үндэсний комиссоос хөдөлмөрийн хүрээний дарамт хүчирхийллийн судалгаа хийсэн. Судалгаагаар худалдааны салбарт тэр дундаа хувийн хэвшилд ажлын байрны хүчирхийлэл их байдаг. Сэтгэл санааны дарамт үзүүлж, хэл амаар доромжлох нь их байдаг. Төрийн байгууллагуудын ажилтнуудын хувьд ажлын байрны дарамт хүчирхийллийг шийдэх тогтолцоо сул. Гомдол гаргасан ч шийддэггүй. Тиймээс ажлын байраа алдахаас сэргийлж хэлдэггүй. Ажлын байрны дарамтын талаар ойлголт сул байгаа гэсэн дүгнэлт гарчээ. Удирдах албан тушаалтнууд ажлын байрны дарамт үзүүлсэн тохиолдолд хууль зүйн хариуцлага хүлээлгэнэ гэдгийг энэ үеэр онцоллоо.

Шинэ мэдээ