Ковидоор хүндэрвэл дүүргүүдийн амбулаторт үзүүлнэ

access_time 2022-01-14 14:40

Ковидын 4 дэхь давалгаа эхэлж омикрон хувилбар тархаснаас хойш хүндэрсэн өвчтнүүдэд дотор муухайрах, уруул хөхрөх, тэнцвэр алдагдах,  ханиалгах, 3 өдөр дараалан 38 хэмээс дээш халуурах, шинж тэмдэг илрэх болсон байна. Дээрх шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад хандах ёстой. Цээжээр хатгах, ухаан балартах шинж тэмдгүүд арилахгүй бол хоёр дахь шатны эмнэлэг буюу ковидын үеийн амбулаторит үзүүлэх шаардлагатай. Амбулаториудыг эрүүл мэндийн төвүүд дээр ажиллуулж байгаа.  12-оос доош насны хүүхдүүдэд эрсдэл их. Хүүхдүүдэд хоолой аргах, амьсгал бачуурах, шүлс залгихад хүндрэлтэй байх шинж тэмдэг илэрч байгаа аж.

Шинэ мэдээ