Агаарын бохирдолд иргэд буруутай
Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Уртнасан гэр хорооллын дээгүүр дрон нисгэж шахмал түлшний хэрэглээнд хяналт тавина гэсэн нь олны дургүйцлийг хүргэж цахимаар иргэд бухимдлаа илэрхийлэв. Буруу буруу бүхэн бусдын буруу гэдэг шиг агаарын бохирдлын гол буруутан нь иргэд болсоор удсан. Иргэд галаа түлж чадахгүй, яндангаа хөөлөхгүй, зуухаа солих хэрэгтэй гэдэг байсан бол өдгөө иргэдээ дарамталж байгаа юм шиг хянана шалгана гэсэн нь дургүйцлийг нь хүргэж орхив бололтой. Иргэдийн хувьд өвлийн хүйтэнд даарч чичирч суухаас илүү үнэ өндөртэй хэдэн модоо асаагаад, шахмал түлшээ өрдөөд дулаан суухыг илүүд үзнэ. Харин шахмал түлшийг нь түлэхээр утаа баагиад толгой нь өвдөөд, асалт удаан байгаа болохоор аргаа барж байгаа байлгүй. Н.Уртнасан сайд гэр хороололд амьдарч гал түлж, даарч үзээгүй нэгэн. Тиймдээ ч өдөр бүр гал түлдэг иргэдийн зовлонг мэдэхгүй. Зовлон мэдэхгүй хүн тэнгэрийн шийдвэр гаргаж, амьдралаас хол тасархай сэтгэнэ. Сэтгэснийхээ хирээр ярьж шүүмжлэлд өртөөд байгаа бололтой. БОАЖ-ын сайд Монгол Улс дэлхийд агаарын бохирдлоороо гуравт орж иргэд нь хорт бодисоор амьсгалж, хорвоотой мэндэлж чадаагүй үрс олширч байгааг мэдэж байгаа болов уу. Хэрэв та мэдэхгүй байгаа бол хэдэн сар гэрт амьдраад гал түлээд үзчих дараа нь иргэдээ дарамтал.. Эсвэл ард иргэдээ шахмал түлшээ хатаагаад түлээрэй гээд хэлсэн бол та ажлаа арай мэддэг нэгэн шиг харагдах гээд байна. Өнгөрсөн долоо хоногт 70 настай эмээг нүүрс түлсэн хэмээн Зөрчлийн хуулиар далайлгаж 100 төгрөгөөр торгож шахмал түлшийг хураан , ороолт түлсэн иргэнийг загнасан нь утаандаа бухимдаж суугаа иргэдийн уурыг барсан байхад дайран дээр нь давс нэмж шалгана торгоно гэдэг нь хэр оновчтой юм бол. Хянаж шалгахад хүртэл учир бий. Нэг айлд олон дахин очиж нэг их ажил хийсэн болж харагдах гээд ч хэрэггүй. Ард иргэдийн нь амьдрал хүнд, шахмал түлш нь асахгүй болохоор ороолт түлснээрээ иргэн буруутан болсон. Харин ажлаа хийж чадахгүй байгаа дарга нар хэр буруутай бол . Шаардлага хангасан түлш зарж байгаа бол өнгөрсөн жилийнх шиг иргэд нь агаарын бохирдол багаслаа ашгүй дээ гээд сууж байх байсан байлгүй. Ажлаа хийх гэж байгаа ч арай өөр өнцгөөс хараад ард түмнийхээ амьдралд нэмэр болохыг нь сонгосон нь дээр байх. 450 тэрбумыг утааг бууруулахад зарцуулаад арилгасан шүү хэмээн сүржигнэж байсан дарга нарын мэдэгдэл өнөөдөр даанч дээ гэмээр болж гэрийн дээврийг, цагаан сарын буузыг хар болгож, гашуун утаа хоолой хорсгож байна. Сайдын нисгэсэн олон дрон агаарын бохирдолтой орчинд ажиллахгүй эвдэрч татвар төлөгчдийн мөнгийг нэг бол салхинд хийсгэнэ. Үгүй бол түрүүлээд шалгалтаа зарлачихдаг болохоор нүүрс түлдэг айлууд нь түлэхээ болино. Эндээс үр дүн харагдахгүй. Ингэж иргэдтэйгээ муур хулгана болж тоглож байхаар барьцалдуулагч бодист нь анхаарчих л даа гэж сайдад цахимаар зөвлөгсөд олон байна. Сайд та нэг анхаарал хандуулж ажлаа зөв явуулна биз.
Шинэ мэдээ
-
Их хэмжээгээр нэмэгдсэн хөрөнгө орлогоо тайлбарлаж чадаагүй байна
2023-02-08
-
Иргэд аврагчдад тусалж байна
2023-02-08
-
Гурван удаа зөрчил гаргасан бол тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлнэ
2023-02-08
-
Шаардлага хангаагүй 10 гаруй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааг зогсооно
2023-02-08
-
Хоёр өнцөг: 1072 хувьцааны ногдол ашгийг олгоно, олгохгүй
2023-02-08
-
Туркийн эрэн хайх ажиллагаанд Монголын 35 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллана
2023-02-08
-
Иргэдийн гомдлоор барааг нь сольж, мөнгөн хохирлыг барагдуулсан байна.
2023-02-08
-
Украины Жанжин штабаас Оросын нийт хохирлын тоо 130 мянга орчимд хүрсэн гэжээ
2023-02-06
-
АНУ-ын арми сэжигтэй бөмбөлгийг Каролинагийн эргийн ойролцоо харвасан гэж мэдэгджээ
2023-02-06
-
Усан туулай жил настанд ээлтэй, нялхаст ширүүвтэр байна
2023-02-06
-
Цахим гэрчилгээгүй тээврийн хэрэгслийг 3 дугаар сараас хөдөлгөөнд оролцуулахгүй
2023-02-06
-
“Манай хороо-Миний гудамж” аяныг зохион байгуулна
2023-02-06
-
Гиперсоник пуужингууд хурдтай нисэх чадвартай зэвсэг юм.
2023-02-03
-
Элон Маскийн судалгаа
2023-02-03
-
IHC койны хувьцаа эзэмшигч нар шалгагдаж эхэллээ
2023-02-03
-
Сарын 10 саяас дээш цалинтай 1361 хүн цалингаасаа татвар төлнө.
2023-02-03
-
1200 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орно
2023-02-03
-
Нисдэг Плектрум
2023-02-02
-
Флоридагийн амбан захирагчийн соёлын довтолгоо
2023-02-02
-
Орон сууц, сургалтын төлбөрийн буцаан олголтын хүсэлтийг энэ сарын 15-ныг хүртэл авна
2023-02-02
-
Өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аваргаас Даваадорж хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ
2023-02-02
-
Мөс цөмрөх аюултай байна болгоомжил
2023-02-02
-
Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгуулна.
2023-02-02
-
Аваргын дасгалжуулагч
2023-02-01
-
Хадан хясаанаас санаатайгаар нисгэсэн ч амьд үлджээ
2023-02-01
-
Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч боомт энэ онд ашиглалтад орно
2023-02-01
-
Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн байгуулна.
2023-02-01
-
Гар утасны аппликейшнаар дамжуулан иргэдийг залилжээ
2023-02-01
-
Хан-Уул дүүрэгт шинээр 163 дугаар сургууль ашиглалтад орлоо
2023-02-01
-
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгжүүдийг шалгана
2023-02-01