Улсын өмгөөлөгчдийн цалинг 2 сая болгоно

access_time 2022-01-12 13:00

Улсын өмгөөлөгчийн цалинг 2 сая болгох хуулийн төсөл  байнгын хорооны хурлаар орсон. Улсын өмгөөлөгчдийн цалин 1 сая төгрөг байдаг. Хөдөө орон нутагт очиж ажиллах улсын өмгөөлөгч олдохоо байсан. Тиймээс  шүүгч, прокурорын цалин  3-3,5 сая төгрөг байгаатай дүйцүүлэх эсвэл 5 жил тутамд урамшуулал  олгох хэрэгтэй байгааг уламжилсан.  Энэ төслийг хэлэлцэх үеэр 461 ангид камергүй буланд хоригдож буй хүмүүсийг аваачиж байцаадаг гэсэн шүүмжийг хэлж улсын өмгөөлөгч нь очиж уулзахгүй байгаа талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр мэдээлсэн. Хариуд нь хүний эрхийн үндэсний комисс, хууль хяналтын байгууллагаас хянадаг бүрэн камержсан байгууллага гэдгийг хуулийнхан онцоллоо.

Шинэ мэдээ