Казахстанд алга болсон иргэн цагдаагийн газарт саатуулагджээ

access_time 2022-01-11 15:04

Казахсан Улсын Алматы хотод байнга оршин суудаг Монгол Улсын иргэн Д нь 2021 оны нэгдүгээр сарын 04-ний өдөр гэрээсээ гараад одоог хүртэл эргэж ирээгүй байгаа талаар ар гэрийнхэн нь Нур Султан дахь ЭСЯ болон Алматы дахь КГ-д мэдэгдэж, туслалцаа хүссэн байна.

Алга болсон гэх Монгол Улсын иргэн Д нь Казахсан Улсын Алматы хотын харьяа дүүргийн цагдаагийн газар саатуулагдсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдлоо. Ямар шалтгааны улмаас саатуулагдсан болон хэзээ суллагдах талаарх албан ёсны мэдээллийг Казахстаны ГХЯ-наас авахаар ажиллаж байна. Эх сурвалж ГХЯ

Шинэ мэдээ