М.Анхцэцэг оны анхны түрүүгээ авлаа

access_time 2022-01-10 10:39

Хүндийг өргөлтийн эрэгтэйчүүдийн 68, эмэгтэйчүүдийн 25 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн Мөсөн ордонд үргэлжилж байна. Энэ удаагийн тэмцээнд 15 багийн 121 тамирчид оролцож байна. Хүндийг өргөлтийн улсын аварга шалгаруулах тэмцээний -87 кг-ын жинд гавьяат тамирчин, дэлхийн аварга М.Анхцэцэг түрүүлж, энэ оны анхны түрүүгээ хүртлээ. Түүний хувьд эхний оролтоор 90, хоёр дахь оролтоор 93 кг, гурав дахь оролтоор 95 кг-ыг захиалж, амжилттай өргөн аваргын болзол хангалаа.

Шинэ мэдээ