Шатрын тэмцээний аваргууд тодорлоо
Монгол Улсын Үндсэн хууль баталсан өдөрт зориулсан шатрын тэмцээн Швейцар системээр 8 өрөг явуулж, медальт байранд шалгарсан шатарчдад шатрын спортын дэд мастер цолыг гардуулсан юм. Нийт давхардсан тоогоор улсын хэмжээнд 6037 шатар сонирхогч оролцсон бөгөөд шувтаргын шигшээ тэмцээнд эрэгтэй 80, эмэгтэй 32 шатарчин шалгарчээ.
Эрэгтэй ангилалд
- Говьсүмбэр аймгийн оролцогч Энхтунгалагийн Түвшинтөгс (20 нас) 7.0 оноогоор тэргүүн байр,
- Нийслэлийн Сүхбаатар дүүргийн оролцогч Самандын Санждорж (72 нас) 6.5 оноогоор хоёрдугаар байр,
- Архангай аймгийн оролцогч Батболдын Доржсүрэн (21 нас) 6.5 оноогоор гуравдугаар байрт тус тус шалгарав.
Эмэгтэйчүүдийн төрөлд нийслэлийн Хан-Уул дүүргийн оролцогч Ганболдын Санчирдулам (18 нас) 6.5 оноогоор тэмцээнийг тэргүүлж алтан медаль хүртлээ. Хоёрдугаар байрт Өвөрхангай аймгийн оролцогч Галсандоржийн Батчимэг (23 нас) 6.5 оноогоор шалгарсан бол Орхон аймгийн оролцогч Ганзоригтын Хулан (25 нас) 6.0 оноогоор гуравдугаар байр эзэллээ.
Хоёр өдрийн турш оролцогчид Швейцар системээр 8 өрөг тоглосон бөгөөд эхний гурван байранд шалгарсан дээрх оролцогчид спортын дэд мастер цолын болзол хангаад байна.
Эрэгтэй ангиллын
- IV, V, VI байранд Г.Эрдэнэбаяр (6.5 оноо),
- С.Жаргалсайхан (6.0 оноо),
- А.Дөлгөөн (6.0 оноо),
Эмэгтэй ангиллын мөн
- IV, V, VI байранд Э.Батсувд (6.0 оноо),
- Т.Түмэн-Энх (6.0 оноо),
- Т.Мандах (5.0 оноо) нар тус тус шалгарав.
Мөн шилдэг ахмад эрэгтэй тоглогчоор Дүгэрсүрэнгийн Энхжаргал (50+), Улсын Их Хурлын гишүүн асан Цэрэндашийн Оюунбаатар (65+), шилдэг ахмад эмэгтэй тоглогчоор Доосүрэнгийн Мөнхзаяа (50+), Марусягийн Жаргалсайхан (65+) нар тодорсон
Түүнчлэн эрэгтэй ангилалд М.Нямлхагва (1800-аас доош), Г.Чинзориг (рейтинггүй), эмэгтэй ангилалд Э.Болор-Эрдэнэ (1600-аас доош), Ё.Болормаа (рейтинггүй) нар тусгай шагналын эзэд боллоо. Шагналыг Улсын Их Хурлын Тамгын газрын дэд дарга Э.Баттулга, Монголын шатрын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батсайхан нар гардуулав.
Шинэ мэдээ
-
Дэлхийн хамгийн том онгоцны сүйрэл
2023-09-27
-
Генералыг тойрсон маргаан
2023-09-27
-
Цочир хүйтэрч, нойтон цас орно
2023-09-27
-
Үзэсгэлэнт газруудаар аялахдаа хад хавцлаас унахаас болгоомжил
2023-09-27
-
Улаанбаатар түншлэл-2023″ олон улсын үзэсгэлэн яармаг болно.
2023-09-27
-
Яармагийн шугам сүлжээ тавьсан компаниудыг хар жагсаалтад оруулна
2023-09-27
-
Монголын эмэгтэй баг Йорданы багтай өрсөлдөнө.
2023-09-27
-
“Алтан намар 2023” өргөтгөсөн худалдаа гарлаа.
2023-09-27
-
Европ, Хятадын цахилгаан автомашиныг шалгаж байна
2023-09-19
-
Хоёр өнцөг: Дундаж цалин өссөн, өсөөгүй
2023-09-19
-
Пригожинийн хувь заяаг битүүмжилсэн байж магадгүй
2023-09-19
-
Жагсаалтад бичигдэх нэр дэвшигчдийн 24 нь эмэгтэй байна
2023-09-19
-
Тээврийн хэрэгслийнхээ гэрчилгээг шууд шилжүүлж болно
2023-09-19
-
Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
2023-09-19
-
Уулаараа нойтон цас орно.
2023-09-19
-
“Гэгээ муза”-гийн шилдгүүд тодорлоо
2023-09-19
-
Орос, Солонгост хэрхэн туслав?
2023-09-18
-
Шуурганд өртсөн 300,000 хүүхэд хоол тэжээлийн дутагдалд орж байна.
2023-09-18
-
Агаараас эрэн хайх, аврах ангийнхан 120 хүний амийг аварчээ
2023-09-18
-
Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ эхэллээ.
2023-09-18
-
Уран бичлэгийн уралдаан зохион байгуулагдлаа
2023-09-18
-
“Эрдэнэт үйлдвэр” -ийн ажилчид ажил хаялтаа зогсоожээ
2023-09-18
-
52 байршлын тоглоомын талбайг тохижуулж байна
2023-09-18
-
16 чиглэлд богино эргэлт нэвтрүүлэхээр төлөвлөжээ
2023-09-18
-
Крымийг хамгаалалтгүй болгох түлхүүр
2023-09-15
-
Ливийн үер сүйрэл дагуулав
2023-09-15
-
Үндэсний номын баяр үргэлжилж байна.
2023-09-15
-
“Гэгээн муза”наадам 17 дахь жилдээ зохион байгуулагдана
2023-09-15
-
Тэгш сондгойгоор зорчихгүй
2023-09-15
-
Оюутнууд нийтийн тээврийн хэрэгслээр сард 44 удаа хөнгөлөлттэй зорчдог.
2023-09-15