Дөргөн нуурын мөс цөмөрч, автомашин живжээ

access_time 2022-01-07 13:27

Ховд аймгийн Дөргөн нуурын мөс цөмөрч, дээгүүр нь зорчиж явсан автомашин живж, зорчигчид нь эсэн мэнд гарчээ. Тус дуудлага мэдээллийг аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч, 120 км зам туулж, аврах ажиллагааг эхлүүлжээ. Аврагчид Баян-Өлгий аймгаас Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан Б-ын эзэмшлийн “Ланд крузер-80” загварын суудлын автомашиныг гурван метрийн гүнд шумбаж, таван метр урт, арван метрийн өргөнтэй талбайн мөсийг зайлуулсан татан гаргах ажиллагаа үргэлжилж байна.

Шинэ мэдээ