Засгийн газрын тэтгэлэг
Засгийн Газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан суралцагч нь сургуульдаа үнэ төлбөргүй суралцах, мөн амьжиргааны тэтгэлэг авах бөгөөд замын зардлыг суралцагч өөрөө хариуцдаг байна. Өнөөдрийн байдлаар Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу ОХУ-д 275, БНХАУ-д 315 (үүний 220 нь ӨМӨЗО-д), Туркт 90, Энэтхэгт 30, Польшид 22, Вьетнамд 18, Лаост 8, Чехэд 6, Унгарт 4, Казахстанд 4, Румынд 3, Украйнд 3, Болгарт 2, Куба, БНАСАУ-д бүр 2 хүнийг эдгээр орны Засгийн газрын тэтгэлгээр элсэн суралцуулж байна.
Төрийн сангийн санхүүжилтээр гадаадын их сургуулийн магистрантур, докторантурт суралцах хүмүүсийг журмын дагуу шалгаруулдаг аж. Шалгаруулалтыг сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөллөөс бүрдсэн комисс ярилцлага хийх, реферат хамгаалуулах хэлбэрээр зохион байгуулна. Энэ талын мэдээ, мэдээллийг БСШУЯамны http://www.meds.gov.mn/scholarship хаягаар авах боломжтой.
АНУ-ЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ФҮЛБРАЙТЫН ТЭТГЭЛЭГ
Фүлбрайт Хөтөлбөр нь АНУ-ын Засгийн Газрын санхүүжилтээр хэрэгждэг олон улсын солилцооны хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь АНУ-ын ард түмэн болон бусад орны хүмүүсийн хоорондын харилцааг дэмжиж, хөгжүүлэх. Фүлбрайт хөтөлбөрийн Монгол дахь үйл ажиллагаа нь үндсэн 4 төрлийн тэтгэлэг олгодог. Шаардлагын хувьд: Их, дээд сургууль төгссөн, баклаврын дипломтой байх, Англи хэлний өндөр мэдлэгтэй буюу хамгийн багадаа IBT-гийн 80 оноо, TOEFL ийн 550 оноотой байх ёстой юм байна. Уг тэтгэлэгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор ороод үзэх боломжтой.http://mongolia.usembassy.gov/educational_exchanges.html
ИХ БРИТАНИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ШЕВЕНИН ТЭТГЭЛЭГ
Их Британий засгийн газар Гадаад Хэрэг, Хамтын Нийгэмлэгийн Газраас хариуцан зохион байгуулдаг тэтгэлэг ньхарьцангуй өндөр шаардлага тавьдаг. Мастерын зэрэг буюу MSc, MA, LLM, MBA-д суралцах боломжтой. Банк Санхүү, Цаг Уурын Өөрчлөлт, Инженер, Хүний Эрх, Олон Улсын Хууль, Олон Улсын Харилцаа, Сэтгүүлзүй, Медиа, Уул Уурхай, Олон Нийтийн Удирдлага зэрэг чиглэлээр хамрагдаж болдог байна. Шаардлага нь: Бакалаврын зэрэгтэй байх,өөрийн салбартаа амжилт гаргаж, цаашид ахин дэмших хүсэл эрмэлзэлтэй байх, удирдах чадвартай гэдгээ нотлон харуулж чадах, өөрийн сонгосон мэргэжлээрээ хамгийн багадаа гурван жил ажилласан байх, англи хэлийг сайн мэддэг байх. Хамгийн багадаа IELTS-ийн оноо 6.5 байх. Хуулийн зарим мэргэжил IELTS-ийн 7 оноотой байхыг шаардана. Холбогдох линк http://www.chevening.org/apply/guidance
ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ
Энэхүү хөтөлбөрт 7 төрлөөр элсэлт өгөх боломжтой. Тус бүртээ шалгууртай байдаг аж. Судлаач оюутан, Бакалаврын зэрэгт суралцах оюутнууд, Япон судлалын оюутнууд, Технологийн коллежийн оюутнууд, Тусгай сургалтын коллежийн оюутнууд, Залуу Удирдагчдын Хөтөлбөрийн оюутнууд зэрэг чиглэлтэй юм.Монгол дахь Японы элчин сайдын яамны цахим хуудас руу доорх холбоосоор орж дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой. http://www.mn.emb-japan.go.jp/
ГЕРМАН УЛСЫН DAAD БАЙГУУЛЛАГЫН ТЭТГЭЛЭГ
DAAD гэдэг нь Deutscher Akademischer Austausch Dienst буюу Германы Эрдмийн Солилцооны Алба ньзалуу Эрдэмтэн судлаачид болон Шинжлэх Ухаан судлаачдад зориулсан судалгааны тэтгэлэгт хамруулдаг. Жил бүрийн 9 дүгээр сарын 30 анкет авах эцсийн хугацаа байдаг аж. Эхний шалгаруулалтанд тэнцсэн хүмүүсийг 11 сард Улаанбаатар хотод дараагийн шат буюу ярилцлагад дуудна. Судалгааны тэтгэлэг авахын тулд Герман хэлний ерөнхий мэдлэгтэй гэдгээ баталж чадах ёстой. Анкет өгөх үед сүүлийн дипломоо авснаас хойш 6 жилээс дээшгүй хугацаа өнгөрсөн байх ёстой. Докторын зэрэгт суралцах оюутнуудын хувьд 3 жилээс дээшгүй хугацаа өнгөрсөн байна. Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.hochschulkompass.de/en/
Шинэ мэдээ
-
Зургаан заламгай акулыг задлан шинжилж байна
2023-05-31
-
Мөргөлчдийн амийг хөнөөсөн хэргийг хэлэлцэж байна.
2023-05-31
-
Барилдах үедээ ёс зүйгүй үйлдэл гаргасан бөхчүүдэд хариуцлага тооцжээ
2023-05-31
-
Тамхинд зориулж 200 000 га талбайг сүйтгэдэг
2023-05-31
-
Тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоонд хамрагдахыг уриалжээ
2023-05-31
-
Махны нийлүүлэлтийг нэмэгдүүлж үнийг бууруулах шаардлагатай
2023-05-31
-
УИХ-ын гишүүдийн тоог 126 болгоно гэв
2023-05-31
-
Цалин, тэтгэврийг 10 хувиар нэмнэ
2023-05-31
-
Жонни Депп Каннын кино наадмын үеэр шуугиан тарьжээ.
2023-05-30
-
1-р сарын 6-ны үймээн дэгдээгчид мянга мянган хандив цуглуулж байна.
2023-05-30
-
Хүүхэд төөрөхөөс сэргийлж QR кодтой бугуйвчийг тараана
2023-05-30
-
Спортын долоон төрлөөр тэмцээн, уралдаан зохион байгуулагдаж баярын парад болно
2023-05-30
-
Хүүхдийн баяраар таван байршилд зам хаана.
2023-05-30
-
Түлэнхийн төв нийт есөн тасагтайгаар ашиглалтад орлоо
2023-05-30
-
Улстөрч, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хэн ч байсан шүүхэд нөлөөлөх эрхгүй.
2023-05-30
-
Дэлхийн ур чадвар”-ын 47 дугаар тэмцээнд оролцогсодыг шалгаруулна.
2023-05-30
-
Далайчдыг алуурчин халимуудаас өөрсдийгөө хамгаалахыг зөвлөжээ
2023-05-29
-
Алтаар бүрсэн стейк идсэн төрийн албан хаагчийн видеог нийтлээд шийтгүүлжээ
2023-05-29
-
Вирусээр үүсгэгддэг салхин цэцэг болон гар, хөл, амны өвчин нэмэгдэж байна.
2023-05-29
-
Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 345 кг-ийг шахаж мөнгөн медаль хүртлээ
2023-05-29
-
Өнөөдөр хүүхдүүдийг улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакцинд хамруулна.
2023-05-29
-
Сураггүй болсон 13 настай хүү замын унаанд дайгдан гэртээ иржээ.
2023-05-29
-
Гал түймэр гарах эрсдэлтэй 2182 зөрчлийг илрүүлжээ
2023-05-29
-
Улаанбаатар хотын музейн үзэсгэлэн гарна
2023-05-29
-
Капитол руу халдлага үйлдсэн хэргээр Стюарт Родс ял сонслоо
2023-05-26
-
Азийн орнуудын брэнд хувцас өмссөн Фан Бинбинг олны нүдэнд өртжээ
2023-05-26
-
Таван сангийн мэдээллийг ил болгожээ
2023-05-26
-
Баянхошуу цэцэрлэгт хүрээлэнгийн ажил 65 хувьтай байна
2023-05-26
-
УНТЭ-т элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсээр байна.
2023-05-26
-
Ихэнхи нутгаар сэрүүвтэр байна
2023-05-26