12 сорьцод омикрон хувилбар илэрчээ

access_time 2022-01-07 10:51

Цар тахлын 4 дэхь давалгаа дэлхий нийтийг  нөмөрч омикрон хувилбар хурдацтай тархаж байна. Монгол улсад шинэ жилийн баяраас хойш ковидын гаралт 2 дахин нэмэгдэж өдөрт 770-аар бүртгэгдэх болсон. Турк, Тайланд зэрэг гадаад орнуудад зорчсон зорчигчдоос дельта, альфа вирусээр үүсгэгдсэн ковид илэрсэн. Монголоос Япон руу явуулсан  ковидын 100 сорьцийн  шинжилгээнээс 12 сорьцод омикрон хувилбар илэрчээ. Гэхдээ хөл хорио тогтоохгүй хичээл сургууль үргэлжлэн хичээллэнэ. Халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж амны хаалт хэрэглэн, гараа ариутгахыг анхааруулж байна

Шинэ мэдээ