Яаруулсан бүтэц
Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт орж давхар дээлтэй сайдуудын тоог нэмэх сургаар эрх баригч нам доторх сайдад горилогсод нэмэгдэж, фракциудын дайн эхлэв. Тиймдээ өөрсдийн фракциас нэр дэвшигчдээ дэмжүүлчих санаатай бор шувуу нисгэж, дан дээлтэй сайдуудыг шоглож,чуулган байнгын хорооны хуралдаан дээр учир зүггүй загнаж ажлаа мэдэхгүйг нь гайхацгаасан. Бүтэц яригдаагүй байхад бол дуугүй байсан нь хожино гэсэн зарчим баримталж байсан тэдэнд боломжит цаг нь ирсэн үед олон нийтийн өмнө том дуугарч сайн муугаа дуудалцах нь ялгарах ганц тактик нь. Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаас шийдвэр гарч Засгийн газрын сайдуудыг давхар дээлтэй байх эсэх нь шийдэгдээгүй байхад Үндсэн хуульд өөрчлөлт аль хэдийн нь өөрчлөлт оруулсан юм шиг урьдчилсан прогноз гаргаж эрх мэдлийн төлөөх тэмцэл өрнүүлцгээсэн. Гэтэл Цэцийн хуралдааны тов хойшилсон нь хоёр жилийн давтамжтай дарга сайд нараа сольдог заншилтай улстөржсөн дарга нарын уур цухлыг барж, шинэхэн намын даргаа тойрч эргэлдэн, болохгүй болохоор нь хүссэн нэгэн хясал болоод буй албан тушаалын зүүднээсээ сэрэхгүй гэсэндээ шинээр байгуулагдсан хоёр яамны бүтэц бүрэлдэхүүнийг батлан, сайдыг нь томилохыг яаруулсан шуум нисгэсэн. Шахаанд орсон намын дарга арга буюу яамдын бүтэц орон тоог баталсан. Гэхдээ сайдын томилгоог шууд хийж чадсангүй Үндэсний хөгжлийн газар, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрыг татан буулгаж, Цахим хөгжил харилцаа холбооны яамны сайдыг Б.Жавхлан, Эдийн засаг хөгжлийн яамны сайдыг Л.Энх-Амгалангаар түр хавсран үүрэг гүйцэтгэгчээр томилов. Одоо байгаа бүтэц дундаас энэ хоёр сайд албан тушаалаасаа мултрахгүй гэдэг нь тодорхой болов. Хоёр яам итгэн хариуцуулсан сайд нараа нараа халахгүй. Харин сайдын суудалд горилогсод дотроос Ё.Баатарбилэг, Ё.Бямбацогт, М.Оюунчимэг, Х.Болорчулуун Ж.Чинбүрэн, Х.Батжаргал нараас хэн нь дэмжигдэхийг намын удирдах зөвлөлийнхний түлхээсийн нөлөө л шийднэ. Цахим хөгжил харилцаа холбооны яамны сайдаар Н.Учрал томилогдох нь дамжиггүй болсон гэх. Ямартаа ч эрх баригчид намынхан сайдын суудал мөрөөдөн санааширч сууна. Хэн нь томилогдсон ч эрх мэдэл албан тушаалыг дагаад үүрэг хариуцлага, чадвар мэдлэг дагалдах хэрэгтэйг санахад илүүдэхгүй. Боловсон хүчний нөөц нь хүрэлцэхгүй юм шиг сонголт хийж ажлын чадваргүй, амбиц хөөн, хэтэрсэн улстөржилт хийдэггүй нэгнийг томилно л гэж найдья. Одоогоор МАН-ын фракциудын тохироо бүрдээгүй, Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг яаравчлах нь бушуу туулай борвиндоо баастай гэдгийг үлгэр болох гээд байгаа. Төрийн гурван өндөрлөг ч нууцхан улстөрөө хийж, түнш болох хүмүүсээ тооцоолж сууна. Нэгэнт солигдох сайдууд юм бол амьдрал нь хүнд байгаа ард иргэдийнхээ өмнө тулгарсан асуудлыг шийдчих зорилготой, зоригтой, чадвартай, мэдлэгтэй нь сонгогдоосой билээ.
Шинэ мэдээ
-
Гиперсоник пуужингууд хурдтай нисэх чадвартай зэвсэг юм.
2023-02-03
-
Элон Маскийн судалгаа
2023-02-03
-
IHC койны хувьцаа эзэмшигч нар шалгагдаж эхэллээ
2023-02-03
-
Сарын 10 саяас дээш цалинтай 1361 хүн цалингаасаа татвар төлнө.
2023-02-03
-
1200 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орно
2023-02-03
-
Нисдэг Плектрум
2023-02-02
-
Флоридагийн амбан захирагчийн соёлын довтолгоо
2023-02-02
-
Орон сууц, сургалтын төлбөрийн буцаан олголтын хүсэлтийг энэ сарын 15-ныг хүртэл авна
2023-02-02
-
Өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аваргаас Даваадорж хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ
2023-02-02
-
Мөс цөмрөх аюултай байна болгоомжил
2023-02-02
-
Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгуулна.
2023-02-02
-
Аваргын дасгалжуулагч
2023-02-01
-
Хадан хясаанаас санаатайгаар нисгэсэн ч амьд үлджээ
2023-02-01
-
Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч боомт энэ онд ашиглалтад орно
2023-02-01
-
Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн байгуулна.
2023-02-01
-
Гар утасны аппликейшнаар дамжуулан иргэдийг залилжээ
2023-02-01
-
Хан-Уул дүүрэгт шинээр 163 дугаар сургууль ашиглалтад орлоо
2023-02-01
-
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгжүүдийг шалгана
2023-02-01
-
Арктикийн хүйтэн шуурганаас болж 3 сая орчим оршин суугч хохирчээ.
2023-01-31
-
Гашуунсухайт боомтод ачаа шилжүүлэн ачих терминал байгуулахаар төлөвлөжээ.
2023-01-31
-
Мөсөнд цөмөрсөн машинаас дөрвөн том хүн, нэг хүүхдийг аварчээ
2023-01-31
-
Аюулт үзэгдэл ослоос дөрвөн иргэнийг аварчээ
2023-01-31
-
Төмөр замаар энэ онд 2,4 сая зорчигч тээвэрлэнэ.
2023-01-31
-
Трамп гурав дахь удаагаа АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байна
2023-01-31
-
Жонсон зээл олгоход оролцож, ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл хийсэн үү
2023-01-30
-
Европын холбоо Оросын нефтийн бүтээгдэхүүнд удахгүй хориг тавих нь.
2023-01-30
-
Уран гулгалтын анхны шоу тоглолт боллоо.
2023-01-30
-
1000 айлд хог хаягдал ангилан ялгах сав тавьжээ
2023-01-30
-
Хүйтний эрч чангарна
2023-01-30
-
Эхлээд танкууд, дараа нь цөмийн зэвсгүүд
2023-01-28