Цалингийн орлого буурч тэтгэмжийн орлого өсжээ
Монгол Улсад ядуурлын түвшин буурч 27.8 –д хүрч буурсан гэсэн дүн Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгааны дүнгээр гарчээ. Энэ дүнгээр Монгол Улсын нийт хүн амын 903 мянга нь нэн ядуу амьдарч байгаа. Сард 187 мянган төгрөгийг хэрэглээндээ зарцуулдаг учраас нэн ядуу амьдралтай иргэдийн тоонд орно гэж үзжээ. Өдөр тутмын хэрэглээ мах, ногоо,гурил, гурилан бүтээгдэхүүн жимсний үнэ хэд дахин өссөн. Өдрийн хэрэглээг гаргаад сарын 30 хоногт үржүүлэхэд яаж ч бодсон 187 мянган төгрөг хаанаа ч хүрэхгүй. Ахмадууд 300 мянган төгрөгний тэтгэврээр эм тарилга, хүнсээ авч хүчрэхгүй байхад иргэдээ яаж 187 мянгаар амьдарч болно гэж тооцоо гаргасныг ойлгоход хэцүү. Амьжиргааны бататалгаажих доод түвшнээс доогуур орлоготой учраас ядуу гэж тооцсон гэсэн бол бас яая гэхэв. Харин энэ ядуурлыг тооцсон тоогоо хүний өдөрт авах хүнсний илчлэгийн тоогоор гаргасан. Дэлхий нийтэд ядуурлыг тооцдог аргачлал гээд тайлбарлах. Монголын хөгжил дэлхийн хаана явна. Иргэдийн авдаг цалин нь хэд вэ гэдгийг бодож тооцож гаргасан тоо гэдэг юу л бол . Хэрэв хүнсний хэрэглээг нарийн тооцвол яаж ч бодсон энэ дүнд ойртох ч үгүй.
Харин судалгааны дүнгээр цалингийн орлого буурч тэтгэмжийн орлого өссөн гэсэн үнэнд арай ойртсон дүн гарчээ. Цалин авдаг ажиллах хүчний нэг хэсгийг сонгуулийн дүн, улстөржилтөөр ажлаас нь халж, нөгөө хэсэг нь ковидын үеийн эдийн засгийн хүндрэлээс шалтгаалж үүдээ барьсан хувийн хэвшилд ажилласагсад байсан. Тэдний ажилгүйдлийн тэтгэмж тэтгэмжийн орлогыг хэдхэн сар л өсгөнө. Харин эрх баригчид бид 30 жилийн дараа сайхан амьдарна гэж сэрүүн зүүдэлж, сонгуулийн үеийн амлалтаа ч мартан ард иргэдээ баян амьдарч байгаа шүү гэж дамшиглаж суух. Аж ахуйн нэгжүүд нь үүдээ барьж, дэлгүүрийнх нь лангуу хоосорч, урд хилээ нээхийг хүлээсэн бизнес эрхлэгчид санааширч суухад ядуурал буурсан гэдэг бол ёстой үнэн нийцэхгүй пи ар байх.
Шинэ мэдээ
-
Их хэмжээгээр нэмэгдсэн хөрөнгө орлогоо тайлбарлаж чадаагүй байна
2023-02-08
-
Иргэд аврагчдад тусалж байна
2023-02-08
-
Гурван удаа зөрчил гаргасан бол тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлнэ
2023-02-08
-
Шаардлага хангаагүй 10 гаруй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааг зогсооно
2023-02-08
-
Хоёр өнцөг: 1072 хувьцааны ногдол ашгийг олгоно, олгохгүй
2023-02-08
-
Туркийн эрэн хайх ажиллагаанд Монголын 35 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллана
2023-02-08
-
Иргэдийн гомдлоор барааг нь сольж, мөнгөн хохирлыг барагдуулсан байна.
2023-02-08
-
Украины Жанжин штабаас Оросын нийт хохирлын тоо 130 мянга орчимд хүрсэн гэжээ
2023-02-06
-
АНУ-ын арми сэжигтэй бөмбөлгийг Каролинагийн эргийн ойролцоо харвасан гэж мэдэгджээ
2023-02-06
-
Усан туулай жил настанд ээлтэй, нялхаст ширүүвтэр байна
2023-02-06
-
Цахим гэрчилгээгүй тээврийн хэрэгслийг 3 дугаар сараас хөдөлгөөнд оролцуулахгүй
2023-02-06
-
“Манай хороо-Миний гудамж” аяныг зохион байгуулна
2023-02-06
-
Гиперсоник пуужингууд хурдтай нисэх чадвартай зэвсэг юм.
2023-02-03
-
Элон Маскийн судалгаа
2023-02-03
-
IHC койны хувьцаа эзэмшигч нар шалгагдаж эхэллээ
2023-02-03
-
Сарын 10 саяас дээш цалинтай 1361 хүн цалингаасаа татвар төлнө.
2023-02-03
-
1200 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орно
2023-02-03
-
Нисдэг Плектрум
2023-02-02
-
Флоридагийн амбан захирагчийн соёлын довтолгоо
2023-02-02
-
Орон сууц, сургалтын төлбөрийн буцаан олголтын хүсэлтийг энэ сарын 15-ныг хүртэл авна
2023-02-02
-
Өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аваргаас Даваадорж хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ
2023-02-02
-
Мөс цөмрөх аюултай байна болгоомжил
2023-02-02
-
Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгуулна.
2023-02-02
-
Аваргын дасгалжуулагч
2023-02-01
-
Хадан хясаанаас санаатайгаар нисгэсэн ч амьд үлджээ
2023-02-01
-
Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч боомт энэ онд ашиглалтад орно
2023-02-01
-
Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн байгуулна.
2023-02-01
-
Гар утасны аппликейшнаар дамжуулан иргэдийг залилжээ
2023-02-01
-
Хан-Уул дүүрэгт шинээр 163 дугаар сургууль ашиглалтад орлоо
2023-02-01
-
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгжүүдийг шалгана
2023-02-01