Эрүүл мэндийн даатгалтай иргэдэд элэгний С вирүсийн эмийг үнэгүй олгоно.

access_time 2017-12-31 11:59

ЭМЯ, “Монгол Эм Импекс Концерн” хамтран элэгний С вирүсийн эмийн эмчилгээний иргэдээс гарах зардлыг тэглэхээр  санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр ледвир эмийг эрүүл мэндийн даатгал төлдөг иргэн үнэ төлбөргүй авах боломж бүрдэж байгаа юм. Энэхүү эм нь элэгний С вирүсийг 99.7 хувийн үр дүнтэй эмчилдэг, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас баталгаажсан бүтээгдэхүүн юм. Элэгний С вирүсийн эм 340-700 мянган төгрөгийн үнэтэй байсан юм.

 

Шинэ мэдээ