Ипотекийн зээл хойшлуулах хүсэлтэд жилийн 8, 6 болон 5 хувийн хүүтэй зээлийн үлдэгдэлтэй иргэд хамрагдана

access_time 2022-01-03 12:15

Цар тахлын үеийн эдйин засгийн хүндрэлтэй холбоотойгоор орон сууцны ипотекийн төлбөрийг  зургадугаар сарын 30-ны өдрийг дуустал хойшлуулахаар шийдвэрлэсэн. 2021 оныг дуустал зээлээ хойшлуулсан зээлдэгч нарын төлбөрийг нэмэлт хүсэлт гаргах шаардлагагүйгээр үргэлжлүүлэн сунгах, харин шинээр хүсэлт гаргах зээлдэгчдийн хувьд хүсэлт гаргасан өдрөөс хойш зургадугаар сарын 30-ны өдрийг дуустал хүү хуримтлуулж тооцохгүй нөхцлөөр хойшлуулахаар болсон. Зээлийн төлбөрөө хойшлуулах хүсэлт шинээр гаргах иргэд хүсэлтээ энэ сарын 15-ны өдрийн дотор харилцагч банканд өөрийн боломжит цахим хэлбэрээр эсвэл банкинд очин гаргаж, төлбөрөө хойшлуулж болно. Жилийн 8, 6 болон 5 хувийн хүүтэй зээлийн үлдэгдэлтэй иргэд хамрагдана

Шинэ мэдээ