Хүнсний дэлгүүр ажиллуулах иргэн та юу анхаарах вэ?

access_time 2021-12-27 12:13

Хүнсний дэлгүүр нь зургаан нэрийн, найман нэрийн гэсэн хоёр төрлийнх байдаг. Найман нэрийнх гэхээр архи, согтууруулах ундаа худалдаалдаг. Архи, согтууруулах ундаа худалддаггүй нь зургаан нэрийнх. Тэгэхээр ирэх оны эхнээс зургаан нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүд  зургаан нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулахад ямар стандарт шаардлага байдаг тухай мэдэж аваад шалгуур шаардлага хангасан бол үйл ажиллагаа явуулах юм. Хуучин бол дүүргийн ЗДТГ-аас 10 гаруй материал бүрдүүлж байж зөвшөөрөл авдаг байсан бол тэдгээр материалаа шууд цахимаар өгөх юм. Нийслэлийн харьяа алба, агентлаг, дүүргүүд мэдээллийг нээлттэйгээр байгууллагынхаа вэб сайтад тавьж, түгээхийг Нийслэлийн Засаг даргаас үүрэг болгосон. Тэр мэдээллийг иргэд аваад шалгуур шаардлагыг мэдсэний дараа цахим системээр хүсэлт явуулах юм. Хүсэлтийг төрийн байгууллагынхан, тухайлбал, цагдаа, мэргэжлийн хяналт, онцгой байдлынхан аваад ажлын тав хоног дотроо багтаан газар дээр нь зөвлөн туслах үүрэгтэй. Иргэн бол хүсэлтээ цахимаар явуулчихаад үйл ажиллагаагаа эхлүүлж болно. Тухайн дэлгүүр ажиллаж байх зуурт холбогдох мэргэжлийн байгууллагууд очиж зөвлөн тусална. Ингэснээр төрийн байгууллагуудын ажлын арга барил, дэс дараалалд өөрчлөлт орж байгаа. Хуучин бол иргэд энэ бүхнийг туулаад батламжаа авсны дараа үйл ажиллагаагаа эхлүүлдэг байсан.

Шинэ мэдээ