Цэцэрлэгийн 4-5 настай хүүхдүүдийн 33.1 хувь нь үргэлжлүүлэн суралцаж байна

access_time 2021-12-22 16:15

Томуугийн улирал, Омикрон хувилбарын тархалт зэргээс сэргийлж сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үйл ажиллагааг ЕБС-ийн улирлын амралтын хугацаанд зогсоох шийдвэрийг гаргасан. Гэхдээ эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал, хөгжих хэвийн орчин нь алдагдсан, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь гэр бүлийн орчинд харах боломжгүй хүүхдийг цэцэрлэгт нь үргэлжлүүлэн сургаж байна.Нийт 4 болон 5 настай сурагчдын 33.1 хувь үргэлжлүүлэн цэцэрлэгт хамрагдаж байна. Хүүхдүүдийн 31 мянга нь 4 настай, 28 мянга нь 5 настай суралцагч байна.

Шинэ мэдээ