Ялгаварласан шүүхийн шийдвэр
АН-ынхан шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг хоёр тийшээ харж суун хөлөө жийлцэн хэрэлдэж байх зуур эрх баригчид хуулийн цоорхойг ашиглан авлигач гишүүдийнхээ толгойг илэн ялаас хөнгөлж, ардчиллын 13-ын нэг, Ардын баатар, Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлд ял өгсөн нь олон нийтийн дунд шүүхийнхэн ялгарласан шийдвэр гаргаж байна гэсэн маргаан дэгдээв. АН-ынхан гэнэт ухаан оров уу гэлтэй гишүүд дэмжигчид нь бид нэг удирдлагатай, нэг л тамгатай болмоор байна хэмээн жагсаж, УИХ дахь АН-ын бүлэг чуулганы хуралдааныг Э.Бат-Үүлд ял оноосныг эсэргүүцэн орхин гарч, гишүүд нь энд тэндээс эсэргүүцэл илэрхийлэхээс өөрийг хийж чадахгүй байна. Нийслэлийн олон дарга нар дотроос Э.Бат-Үүл шиг иргэдийн төлөө хийсэн ажилтай хэлэх үгтэй хүн олдоно гэдэг юу л бол. Иргэдийнхээ төлөө гэсэн сэтгэл зүрхтэй ажиллавал ямарч ажлыг урагшлуулж болохыг харуулсан жилүүд түүнийг удирдаж байхад л эхэлсэн. Гэхдээ хэтэрсэн улстөржилт, дампуурсан тендерийн маргаан, нэгнээ дэмжин ажиллаж чаддаггүй, уялдаа холбоогүй хэдэн байгууллагыг нь цэгцэнд нь оруулах гэсэн түүний зүтгэлийг сонгуулийн дүн нурааж хийсэн ажлаа ч бүрэн гүйцээж чадаагүй ажлаа өгсөн. Түүнийг залгамжилж нийслэлийн Засаг даргаар томилогдсон дарга нар гэр хорооллын дахин төлөвлөлтийг гацаанд оруулсан. Төрийн ажил залгамж халаатай, чиний миний нам гэж улстөрждөггүй байсан бол гэр хорооллын дахин төлөвлөлтөөс болж байргүй болсон иргэд бухимдаж энэ олон жилийг өнгөрөөхгүй байсан. Түүний хүүгийн компани буруугүй нь тогтоогдсон байхад прокурорын яллах дүгнэлт гарч түүнд ял оноосон нь хачирхалтай. Шүүхээс хялбаршуулсан журмаар шийдэх боломжгүй байна. Хялбаршуулсан журам нь гэмт хэрэг хийснээ хүлээн зөвшөөрсөн, мөнгөн төлбөрөөр хохирлыг барагдуулсан гэх мэт таван үндэслэлээр шийдэгддэг гэсэн үгийг давтаж хэлээд суух. Гэмт хэрэг үйлдээгүй, гүтгэж байна хэмээн эхнээсээ эцсээ хүртэл тэмцсэн түүний тэмцэл хүч түрсэн шийдвэр, хэдэн дарга нарын үзэгний үзүүрээр шийдэгдээд өнгөрөх гэж байна. АН-ынхан ядахдаа амь нэгтэй байж, хүчтэй сөрөг хүчин байсан бол намынхаа гишүүдийн төлөө хэлэх үгтэй, хэрэгжүүлэх ажилтай байх байсан юм. Ардчиллынханы 90 оны тэмцэл улстөрийн хувьд ухрах шатандаа орсон байхад хүртэл нэгдэн нийлж чадахгүй байгаа нь тэдний албан тушаал эрх мэдэлд хэр дуртайг харуулж байна. Ядаж ардчиллын 13-ын нэгээ улстөрийн золиос болгохгүйн төлөө хөдлөхгүй бол улстөрийн тавцангаас төдийгүй иргэд олон нийтийн итгэл, сэтгэлийг алдах гээд байна.
Шинэ мэдээ
-
Зургаан заламгай акулыг задлан шинжилж байна
2023-05-31
-
Мөргөлчдийн амийг хөнөөсөн хэргийг хэлэлцэж байна.
2023-05-31
-
Барилдах үедээ ёс зүйгүй үйлдэл гаргасан бөхчүүдэд хариуцлага тооцжээ
2023-05-31
-
Тамхинд зориулж 200 000 га талбайг сүйтгэдэг
2023-05-31
-
Тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоонд хамрагдахыг уриалжээ
2023-05-31
-
Махны нийлүүлэлтийг нэмэгдүүлж үнийг бууруулах шаардлагатай
2023-05-31
-
УИХ-ын гишүүдийн тоог 126 болгоно гэв
2023-05-31
-
Цалин, тэтгэврийг 10 хувиар нэмнэ
2023-05-31
-
Жонни Депп Каннын кино наадмын үеэр шуугиан тарьжээ.
2023-05-30
-
1-р сарын 6-ны үймээн дэгдээгчид мянга мянган хандив цуглуулж байна.
2023-05-30
-
Хүүхэд төөрөхөөс сэргийлж QR кодтой бугуйвчийг тараана
2023-05-30
-
Спортын долоон төрлөөр тэмцээн, уралдаан зохион байгуулагдаж баярын парад болно
2023-05-30
-
Хүүхдийн баяраар таван байршилд зам хаана.
2023-05-30
-
Түлэнхийн төв нийт есөн тасагтайгаар ашиглалтад орлоо
2023-05-30
-
Улстөрч, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хэн ч байсан шүүхэд нөлөөлөх эрхгүй.
2023-05-30
-
Дэлхийн ур чадвар”-ын 47 дугаар тэмцээнд оролцогсодыг шалгаруулна.
2023-05-30
-
Далайчдыг алуурчин халимуудаас өөрсдийгөө хамгаалахыг зөвлөжээ
2023-05-29
-
Алтаар бүрсэн стейк идсэн төрийн албан хаагчийн видеог нийтлээд шийтгүүлжээ
2023-05-29
-
Вирусээр үүсгэгддэг салхин цэцэг болон гар, хөл, амны өвчин нэмэгдэж байна.
2023-05-29
-
Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 345 кг-ийг шахаж мөнгөн медаль хүртлээ
2023-05-29
-
Өнөөдөр хүүхдүүдийг улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакцинд хамруулна.
2023-05-29
-
Сураггүй болсон 13 настай хүү замын унаанд дайгдан гэртээ иржээ.
2023-05-29
-
Гал түймэр гарах эрсдэлтэй 2182 зөрчлийг илрүүлжээ
2023-05-29
-
Улаанбаатар хотын музейн үзэсгэлэн гарна
2023-05-29
-
Капитол руу халдлага үйлдсэн хэргээр Стюарт Родс ял сонслоо
2023-05-26
-
Азийн орнуудын брэнд хувцас өмссөн Фан Бинбинг олны нүдэнд өртжээ
2023-05-26
-
Таван сангийн мэдээллийг ил болгожээ
2023-05-26
-
Баянхошуу цэцэрлэгт хүрээлэнгийн ажил 65 хувьтай байна
2023-05-26
-
УНТЭ-т элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсээр байна.
2023-05-26
-
Ихэнхи нутгаар сэрүүвтэр байна
2023-05-26