Гаалийн хяналтыг давхардуулж хийхгүй

access_time 2021-12-17 10:51

Монгол-Оросын гаалийн хамтын ажиллагааны хүрээнд олон улсын авто замын Алтанбулаг-Хиагт хилийн боомтоор ОХУ-аас Монголд оруулах импортын 51, Монгол Улсаас ОХУ-д гаргах экспортын 17 нэр төрлийн барааны мэдээллийг цахимаар гаалийн байгууллага хоорондоо солилцоно. Эдгээр нэр төрлийн бараанд гаалийн хяналтыг давхардуулж хийхгүй болжээ.Мөн гадаад худалдаа эрхэлдэг монголын компаниудад тулгардаг бэрхшээлийг хэлэлцэх, ОХУ-ын гаалийн хууль тогтоомжийн талаар мэдээлэл зөвлөгөө өгөх гааль бизнесийн төлөөлөл оролцсон уулзалтыг ирэх онд ОХУ-д зохион байгуулахаар болсон байна.

Шинэ мэдээ