Хүнд үйлдвэрийн ажилтнууд эсэргүүцэл илэрхийллээ

access_time 2021-12-17 10:47

Хүнд үйлдвэрийн тухай хууль байнгын хорооны хуралдаанаар орон ашигт малтмалын нэмэгдсэн өртгийн албан татвар авах талаар хэлэлцсэн ч дэмжлэг авч чадахгүй буцсан. Гэтэл эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа ган бөмбөлөг, арматур төмөр, гулдмай үйлдвэрүүдийн ажилтан албан хаагчид ашигт малтмалын нэмэгдсэн өртгийн албан татварыг цуцал. Бид 1000 төгрөгийг бүтээгдэхүүн борлуулаад 2000 төгрөгний татвар төлж байна.Цар тахлын хүнд үед  төрийн буруу бодлогоос үүдэлтэй үйлдвэрүүд хаалгаа барьж, олон ажилтнууд ажил амьдралаараа хохирлоо хэмээн эсэргүүцэл илэрхийллээ. Ашигт малтмалын нэмэгдсэн өртгийн албан татварын хууль нь эдийн засгийн өсөлт өндөр байсан үед боловсруулагдсан хууль. Ковидын үед аж ахуйн нэгжүүд эдийн засгийн хүнд байдалд орсон үед энэ хуулийн хэрэгжилт нэмэр болохоос илүү нэрмээс болж байна хэмээн салбарынхан үзэж байгаа аж.

Шинэ мэдээ