Цалин тэтгэвэр тойрсон асуудлууд …..

access_time 2021-12-16 13:17

Цар тахал иргэн, аж ахуйн нэгжийн амьдралд сөрөг нөлөө үзүүлж эдийн засаг санхүүгийн хувьд хүнд нөхцөлд орсон. Тиймээс цалин, тэтгэврээ нэмээч гэсэн хүсэлтийг олон нийт тавьж байгаа ч Засгийн газар эмч нарын цалингаас бусад зардлыг нэмэх боломжгүй байгаагаа хэлж байна. Цалин тэтгэвэртэй холбоотой ард иргэдэд дэмжлэг үзүүлэх саналыг УИХ-ын гишүүд ч гаргаж холбогдох шатанд ярьж эхэлсэн. УИХ-ын гишүүн Ц.Туваан тэтгэврийн зээл аваад нас барсан иргэний зээлийг үр хүүхэд нь төлдөг бус, төрөөс тэглэж, нэг удаа төлдөг тогтолцоонд шилжүүлэх хуулийн төсөл өргөн барьсан. Харин  УИХ-ын гишүүн Пүрэвдорж  тэтгэврийг дараалсан долоо биш таван жилийн дунджаар тогтоохыг хүссэн санал гаргасан гэх мэтээр төрөөс хийх шаардлагатай олон ажлуудыг дээш   уламжилж байгаа ч хөшөө барих дуртай төрийнхөн маань хүлээн авахыг хүсэхгүй байх шиг. Иргэнээ дээдэлж тусалж дэмжих цаг энэ үед л ирээд байна.

Шинэ мэдээ