Сонгинохайрхан дүүрэг явган аялалын замтай боллоо

access_time 2021-12-16 13:10

Байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллүүдийг хязгаарлах зорилгоор Нийслэлийн Аялал жуулчлалын газраас Сонгинохайрхан уулын явган аяллын /3 км/ чиглэлийг тэмдэгжүүлж, амрах цэгүүдийг тохижууллаа. Тохижилтын ажил арванхоёрдугаар сарын 10-нд бүрэн дуусжээ.   Сонгинохайрхан ууланд  явган аялагчдад зориулсан сүүдрэвч, сандал, ширээ, хашлага, гүүр, мэдээллийн самбар, ургамал, ан амьтдын талаарх тайлбарыг байршуулсан. Олон улсын стандартын дагуу явган аяллын замын тохижилтын ажлыг Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүлээлгэн өгчээ. Тус дүүрэг явган аяллын замын ашиглалт, хамгаалалтыг цаашид хариуцан ажиллах юм.

Шинэ мэдээ