Төрийн хяналт шалгалтыг 50% буурууллаа

access_time 2021-12-15 11:50

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан болж төрийн хяналт шалгалтыг 50% бууруулснаа зарлалаа. Зөвхөн эрсдэлд суурилсан, зайлшгүй хийгдэх хяналт шалгалтыг төлөвлөж хэрэгжүүлэн, хяналт шалгалтыг цахим хэлбэрт шилжүүлэхээр боллоо. Энэ шийдвэр олон нийтийн хувьд энэ таатай мэдээ ч гагцхүү хэрэгжилт нь хэр байхыг харах л үлдлээ. Иргэд, аж ахуйн нэгжийн хувьд цар тахлын нөлөө, улстөржилтөөс болж ажилгүй орлогогүй болж сөхөрч байгаа ч төрөөс дэмжлэг үзүүлбэл өөрсдийн эрхэлдэг ажлын хүрээнд амьдралаа залгуулж, компаниа болсгох хүсэл тэмүүлэл дүүрэн байгаа. Нийслэлийн Засаг даргын хэлсэн шиг он гараад иргэд нь нь хотын гудамжинд худалдаа үйлчилгээгээ эрхлээд дарамт шахалт багатай ажиллах юм бол цар тахлын давахад дэм болно. Гэхдээ халдвар хамгааллын дэглэмээ нарийн мөрдөж ажиллахыг шаардана гэдгээ ч хэлсэн.  .

 

Шинэ мэдээ