Сүрьеэгийн үзлэгт 3000 сурагчийг хамруулав

access_time 2021-12-14 11:39

Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн хүрээнд Эрүүл Сүрьеэгүй Ирээдүйн төлөө ТББ-аас Ерөнхий Боловсролын сургуулийн сурагчдын дунд сүрьеэгийн эрт илрүүлэг, хавьтлын шинжилгээ хийх ажлыг зохион байгуулж байна. Энэхүү компанит ажлыг ЭМЯ, ХӨСҮТ, СХД-ийн сүрьеэгийн диспансерууд дэмжин ажиллаж байгаа юм.

Эрт илрүүлэг үзлэгт 6-12 ангийн сурагчдыг хамруулж байна. Өнөөдрийн байдлаар нийт 4000 гаруй сурагчдыг үзлэгт хамруулсан. Мөн энэ удаагийн үзлэгээр 30 сурагчид сүрьеэгийн диспансераас сорил тавьж, баталгаажуулах шинжилгээнд хамруулсан байна..

Шинэ мэдээ