“Рио тинто” 34%-ийн өрийг тэглэж, гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх санал тавилаа
Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто” компанийн хооронд арбитрийн маргаан үүсч гүний уурхайн бүтээн байгуулалтыг зогсоогоод байсан. Олон сар үргэлжилсэн маргаан хэлцлийн дараа “Рио тинто” компаниас Ерөнхий сайдад албан бичиг ирүүлж Засгийн газрын 34%-ийн өрийг тэглэж, гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх санал тавьсан байна.
Албан захидалд,
“Бид саяхан Та болон Улсын Их Хурлын дарга, Түр хорооны гишүүдтэй уулзалт хийж Оюу Толгойн үр өгөөжийг Монголын ард түмний эрх ашигт нийцүүлэн сайжруулах, 2015 оны “Дубайн гэрээ” гэгддэг “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө” (ДУББСТ)-г цуцлах, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн талд үүссэн өрийг тэглэх, улмаар төслийн үйл ажиллагааг цаашид илүү ил тод болгох талаар санал солилцсон билээ.
Та бүхний тавьсан санал сэтгэгдлийг харгалзан хөрөнгө оруулагчдын Төлөөлөн Удирдах Зөвлөлд танилцуулсны үндсэн дээр дараах арга хэмжээг авахад бид бэлэн байна. Үүнд:
- Оюу Толгой төслийн Монгол Улсын Засгийн Газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх. Ингэснээр өмнө нь тооцоолж байсан 22 тэрбум ам.долларын өр үүсэхгүй, улмаар “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн 34 хувь эзэмшлийн үнэ цэн нэмэгдэж, ногдол ашиг авах хугацаа наашлах;
- ДУББСТ болон “Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө”-г цуцалж дуусгавар болгох;
- Оюу Толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулахыг зөвшөөрөх;
- Гүний уурхай ашиглалтад орж олборлолт эхлэх хугацаа буюу 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцаж Эрдэнэс Оюу Толгой ХХК-д нэмэлт өр үүсгэхгүй байх;
- “Оюу Толгой” ХХК-ийн засаглалыг сайжруулах байдлаар гүний уурхайн төслийн хяналтыг сайжруулах арга хэмжээ авч холбогдох зардлыг харилцан тохиролцсон нөхцлийн дагуу “Оюу Толгой” ХХК төлөх; Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулах; төслийн байгаль орчин, нийгэм, засаглалыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах.
Энэхүү шийдвэрүүдийг гаргахад амаргүй байсан бөгөөд энэ нь манай эцсийн санал гэдгийг дурдахын дашрамд хөрөнгө оруулагчдаас Монгол Улсад шилжүүлж буй томоохон үнэ цэн бөгөөд цаашдын хамтын ажиллагааны итгэлцлийн суурь болно гэдэгт бид итгэж байна. Ингэснээр Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоол хэрэгжсэн гэж бидний зүгээс үзэж байна.
Монгол Улсын Засгийн Газар болон “Оюу Толгой” ХХК-ийн хооронд үүссэн арбитрын маргаантай холбоотой 6 сарын хугацаанд түдгэлзүүлж Ажлын хэсгийн хүрээнд зөвшилцлийн замаар шийдвэрлэхийг эрмэлзэж байна.
Гүний уурхайг ашиглалтад оруулах огтлох малтлагыг 2022 оны нэгдүгээр сард багтааж хугацаа алдалгүй хийх нь бидний хамтын зорилго билээ. Үүний тулд гүний уурхайн огтлох малтлагыг эхлүүлэх урьтал нөхцлүүдийг Ажлын хэсгийн хүрээнд хамтран шийдвэрлэхийг хүсэж байна.
Эдгээр арга хэмжээнд үндэслэж хоёр талын ажлын хэсэг нарийвчлан ярилцаж, зөвшилцлийн замаар бичгээр 2021 онд багтаан эцэслэн шийдвэр гаргахыг хүсье” гэжээ.
Шинэ мэдээ
-
Арабын халуун цөлд өдөрт 50 удаа, 300 км / цаг хүртэл хурдалдаг галт тэрэг
2023-03-31
-
Дональд Трампын харилцаа, шүүмжлэл дагуулав
2023-03-31
-
“Оюутан-цэрэг” хөтөлбөрт хамрагдах оюутны тоог 1500 болгов
2023-03-31
-
Бусдын банкны дансыг ашиглан, бооцооны мөнгө авсан хэргийг илрүүллээ
2023-03-31
-
Солонгос руу явуулна гэх хууль бус виз зуучлагчдаас болгоомжил
2023-03-31
-
Нийтийн тээвэрт богино эргэлтийн төлөвлөлтүүдийг хийнэ
2023-03-31
-
12.1 км авто зам, 872.1 урт метр төмөр бетон гүүр барина
2023-03-31
-
43 га талбайд хүнсний ногоо тариалах боломжийг бүрдүүлнэ
2023-03-31
-
Богино зайн онгоцууд 50.000 нислэг үйлдэх боломжтой.
2023-03-29
-
Гаалийн бүрдүүлэлтийг цахимаар хийж байна
2023-03-29
-
Ой хээрийн түймрээс сэргийлж бугын эвэр түүж бэлтгэхийг нэг жилийн хугацаагаар хоригложээ
2023-03-29
-
Халиа тошингийн ус хайлж айлууд руу орох эрсдэл үүссэнийг арилгалаа
2023-03-29
-
Нисдэг тэрэгнээс аврагчид бууж аврах ажиллагааны тактик сургуулилалт хийж байна
2023-03-29
-
Улсын бүх эмнэлэгт 1800-0119 утсаар үзлэгийн цаг захиалах боломжтой.
2023-03-29
-
Долоон байршилд зам, гүүрийн ажил хийгдэж байна.
2023-03-28
-
Нисгэгчгүй онгоцууд Оросын Хар тэнгисийн флотод заналхийлж байна
2023-03-28
-
“Хүн домог 2023” бүжгийн үндэсний наадамд 3000 бүжигчид оролцож байна
2023-03-28
-
Нийт 20 байршлын 80 гаруй мянган ам метр талбайг засаж явган болон дугуйн зам болгон шинэчилнэ
2023-03-28
-
Олон улсын байгууллагад ажилласан жилийг төрийн албатай дүйцүүлж, тэтгэвэрт тооцуулна
2023-03-28
-
“Эерэг хандлага- Эрүүл нийгэм” үндэсний хэмжээний аян эхэлнэ.
2023-03-28
-
Нийтийн эзэмшлийн зам, талбай, зогсоолд удаан хугацаагаар орхисон 30 гаруй машиныг журамлажээ
2023-03-28
-
АНУ-ын өмнөд мужуудын байшингуудыг Миссисипи хар салхи сүйрүүлжээ
2023-03-27
-
Нэг чигийн зохицуулалтыг хийж, эргэхийг хориглох байршлууд
2023-03-27
-
Ой тогтоолтын шоу нэвтрүүлэгт дэлхийн аварга Н.Энхшүр, Н.Мөнхшүр нар ялжээ
2023-03-27
-
ДАШТ-ээс ОУХМ Л. Алтанцэцэг мөнгөн медаль хүртлээ
2023-03-27
-
Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд
2023-03-27
-
Нийт 18 цэцэгт байгууламж, 16 байршилд цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2023-03-27
-
Трамп насанд хүрэгчдийн киноны одод мөнгө төлсөн гэх хэргээ үгүйсгэсэн байна
2023-03-24
-
Механик инженерийн сургуулийн уулзвараар зүүн буцаж эргэхийг хориглоно
2023-03-24
-
Нийт 28 байршил, 85 хэсэгчилсэн талбайд гэр хорооллыг газрыг дахин төлөвлөнө
2023-03-24