Эмнэлгийн үйлчилгээний мэдээг иргэдэд хүргэдэг болно.

access_time 2021-12-13 13:09

Эрүүл мэндийн шинэчлэлийн ажлын хүрээнд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд зарцуулах улсын төсвийг эрүүл мэндийн даатгалын санд нэгтгэж, нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжсэн. Ингэснээр ЭМД-ын байгууллага төрөөс болон даатгалын сангаас хариуцдаг бүх тусламж, үйлчилгээнд нэгдсэн хяналт тавьж, тухайн төрийн болон хувийн хэвшлийн эмнэлэг нь даатгуулагчид олон улсын эмнэлзүйн удирдамжийн дагуу чанартай тусламж үйлчилгээ үзүүлсэн бол гүйцэтгэлээр нь санхүүжүүлнэ.

Өрөөр хэлбэл даатгуулагчийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн оношоор үйлчлэх зохицуулалт оруулсан. Ингэснээр улсын хэмжээнд 450 гаруй онош тус бүр дээр “даатгалын сангаас ийм төлбөр төлнө” гэж олон нийтэд нээлттэй зарлаж, эмнэлэг зардлаа нэмж тооцон, хэчнээн иргэнд үйлчилгээ үзүүлэх боломжтойгоо ЭМДЕГ-т мэдэгдэх аж. ЭМД-ын байгууллага үнийн саналыг судалж, хянаад хамгийн хямд үнэ санал болгосон эмнэлгээс сонгон авах юм. Эмнэлгийн байгууллагын тогтолцооны тухайд хагас бие даасан хувилбарт шилжүүлж, дотоод бодлого, үйл ажиллагаагаа өөрсдөө менежментээр авч явах юм. Эмнэлгийн байгууллагын тусгай зөвшөөрөл олголтыг эмхэлж, улсын эмнэлэг нь ачааллаа даахгүй байгаа хэсэгт хувийн хэвшлийн эмнэлгийн тоог нэмж, бусад шаардлагагүй хэсгийг танана. Эмнэлгийн үйлчилгээний  мэдээг үнэлээд иргэдэд зарладаг болох аж.

Шинэ мэдээ