Авлигатай тэмцэх тэмцлийн гацаа
МАН-ынхан 30 дахь их хурлаа хийж авлигатай тэмцэнэ гэдгээ албан ёсоор зарлаж намын дүрмэндээ ч заалтуудыг нь орууллаа. Удирдлагууд нь МАН-ын гишүүн авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдвол намын гишүүнээс түдгэлзүүлнэ. Шүүхийн шийдвэрээр ял авсан бол намын гишүүнээс хасагдсанд тооцно. Улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй хэмээн зарлалаа. Авлигатай тэмцэх үндэсний чуулган хийж төрийн үйлчилгээг цахимжуулж, хүний оролцоог багасган, тендер зарласан нэрээр төрийн ажлыг гацаадаг тогтолцоог өөрчилнө. УИХ-ын гишүүд, улс төр бизнесийн нам дамжсан бүлэглэлийнхэн хамтарч өөрсдийн түлхүүрдсэн компани нь тендерт ялахгүй бол шүүхэд хандан хэдэн сар жилээр үргэлжилсэн маргаан үүсгэж нийтийн эрх ашгийг хохироодог байдлыг хална. Тендерийн шаардлага хангасан компанийг цахим технологиор сонгодог тогтолцоонд шилжүүлнэ гэж мэдэгдэв. Cахилга хариуцлагыг дээшлүүлэх үүднээс төрийн албыг цахимжуулж удирдлага, албан тушаалтны хүнд суртлаас шалтгаалдаг олон тооны зөвшөөрлийг хүчингүй болгоно гэдгээ хэлж байна. Иргэд, аж ахуйн нэгжийн хувьд хүсэн хүлээсэн өдрийн бодол шөнийн зүүд болсон мөрөөдлийг нь яриад байгаа боловч хэрэг дээрээ хэрэгжилт нь удаан ярихаас хэтрэхгүй, хүнд суртал нь ихэссэн үү л гэхээс багасаагүй л байна.Нэг авлигачийг нөгөөгөөр нь солиод ямарч нэмэргүй л байна. Авлига өгсөн авсныг нь аль алиныг нь шийтгэдэг бус авлига нэхсэнийг нь шийтгэдэг болчихвол олон асуудлын зангилгаа тайлагдах гээд байгаа боловч ах намынхан арай өөр байр суурьтай байгаа бололтой. Тэдний хувьд авлига авч өгч байгаа хүнийг нь бус хөрс суурийг нь өөрчилж шинэчилнэ гэж ярьж байна. Юу тарина түүнийгээ л хураана гэдэг шиг авлигачид нь авлигачдыг л төрүүлдэг тогтолцоо Монгол оронд үйлчлээд удсан. Хөрс ургамал ярьсаар хэр удахыг бүү мэд. Ямартаа ч тендерийн хорооны гишүүд гэсэн 10 хувь ярьсан нөхдүүдийн мөнгө саах боломжийг хумина л гэж найдья. Энгийн иргэд нэг асуудал шийдүүлэх гэхээр төрийн байгууллагууд нь шийдвэрийг нь хэдэн сараар хойшлуулдаг, урдуур нь өөр компани зүтгүүлж үнэнээс хол зөрүүтэй тайлбар хэлнэ. Аль эсвэл танил тал найз нөхдөдөө давуу эрх олгож, танилгүй, мөнгөгүй бол та холхон бай гэх нь холгүй байдгаас л тэр. Авлига нэхсэн албан тушаалтныг нь хэлэхээр адилхан танай компани шийтгүүлнэ гээд байхаар яаж ч эрүүл хөрс, тогтолцоо бүрдэх юм бүү мэд. Намынх нь, нэг фракцийнх нь гишүүд авлига авсан бол толгойг нь илээд торгосон, хилээр гарах эрхийг хориглосон, төрийн албанд томилогдох эрхийг нь түтгэлзүүлсэн болоод л орхиж байна. Татвар төлөгчдийн мөнгийг үрсэн, түмэн олныг талцуулсны шагнал гэж ойлгож болохоор шийтгэдэг сонирхолтой хуулиа өөрчилнө гэдэг ч одоо бол хүчин төгөлдөр үйлчилсэн хэвээр байна. Төрийн хүнд суртлыг багасгах цахим сонголтууд нь зөв байж, хакер энэ тэр гэж зовлон тоочихгүй шиг төрийн ажил урагшилдаг, түмэн олон нь шударга нийгэмд амьдардаг болохсон. Авлигатай тэмцэх тэмцлийн гацаанаасаа төрийнхөн нь хэр удаж гарахыг хэлэхэд хэцүү л юм.
Шинэ мэдээ
-
Гиперсоник пуужингууд хурдтай нисэх чадвартай зэвсэг юм.
2023-02-03
-
Элон Маскийн судалгаа
2023-02-03
-
IHC койны хувьцаа эзэмшигч нар шалгагдаж эхэллээ
2023-02-03
-
Сарын 10 саяас дээш цалинтай 1361 хүн цалингаасаа татвар төлнө.
2023-02-03
-
1200 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орно
2023-02-03
-
Нисдэг Плектрум
2023-02-02
-
Флоридагийн амбан захирагчийн соёлын довтолгоо
2023-02-02
-
Орон сууц, сургалтын төлбөрийн буцаан олголтын хүсэлтийг энэ сарын 15-ныг хүртэл авна
2023-02-02
-
Өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аваргаас Даваадорж хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ
2023-02-02
-
Мөс цөмрөх аюултай байна болгоомжил
2023-02-02
-
Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгуулна.
2023-02-02
-
Аваргын дасгалжуулагч
2023-02-01
-
Хадан хясаанаас санаатайгаар нисгэсэн ч амьд үлджээ
2023-02-01
-
Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч боомт энэ онд ашиглалтад орно
2023-02-01
-
Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн байгуулна.
2023-02-01
-
Гар утасны аппликейшнаар дамжуулан иргэдийг залилжээ
2023-02-01
-
Хан-Уул дүүрэгт шинээр 163 дугаар сургууль ашиглалтад орлоо
2023-02-01
-
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгжүүдийг шалгана
2023-02-01
-
Арктикийн хүйтэн шуурганаас болж 3 сая орчим оршин суугч хохирчээ.
2023-01-31
-
Гашуунсухайт боомтод ачаа шилжүүлэн ачих терминал байгуулахаар төлөвлөжээ.
2023-01-31
-
Мөсөнд цөмөрсөн машинаас дөрвөн том хүн, нэг хүүхдийг аварчээ
2023-01-31
-
Аюулт үзэгдэл ослоос дөрвөн иргэнийг аварчээ
2023-01-31
-
Төмөр замаар энэ онд 2,4 сая зорчигч тээвэрлэнэ.
2023-01-31
-
Трамп гурав дахь удаагаа АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байна
2023-01-31
-
Жонсон зээл олгоход оролцож, ашиг сонирхлын зөрчилтэй үйлдэл хийсэн үү
2023-01-30
-
Европын холбоо Оросын нефтийн бүтээгдэхүүнд удахгүй хориг тавих нь.
2023-01-30
-
Уран гулгалтын анхны шоу тоглолт боллоо.
2023-01-30
-
1000 айлд хог хаягдал ангилан ялгах сав тавьжээ
2023-01-30
-
Хүйтний эрч чангарна
2023-01-30
-
Эхлээд танкууд, дараа нь цөмийн зэвсгүүд
2023-01-28