БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ

access_time 2017-11-20 15:28

БОАЖЯ-ны 30 жилийн ой энэ онд тохиож буй. Үүнтэй холбогдуулан байгаль орчны салбарт бие, сэтгэлээ зориулан ажиллаж байгаа Орхон хөндийн БЦГ-ынхан, байгаль хамгаалагчид дурсамж дэлгэн ярьж, мэндчилгээ дэвшүүлснийг хүргэж байна. 

Орхон хөндийн БЦГ-ын Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Гачинлагсангийн Эрдэнэбилэг

Монгол орны үзэсгэлэнт байгаль, түүх соёлын дурсгал, биологийн төрөл зүйлийг хайрлан хамгаалах, зөв зохистой ашиглах, өсгөн аривжуулах эрхэм хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг нэр төртэй гүйцэтгэж ирсэн байгаль орчны нийт албан хаагч ажилтнууд, ахмад, залуу үеийхэндээ БОАЖЯ үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Байгаль хамгаалах үйлсэд сэтгэл зүрхээ зориулж чаддаг хүн жинхэнэ байгаль хамгаалагч байдаг гэдгийг олон жилийн ажлын туршлагаараа олж харсан. Сэтгэлгүй хүн байгаль хамгаалахад зүтгэнэ гэж байхгүй учраас энэ албанд зүтгэж яваа бүх хүмүүсдээ талархаж явдаг. Манай байгууллагын үйл ажиллагааг сайжруулж, бэхжүүлэхэд ОУБ-ын 3 төсөл, GTZ, НҮБХХ, KFW төслүүд  хэрэгжиж, БЦГ-ын менежмент, хамгаалалт, аялал жуулчлалд томоохон хөрөнгө оруулалт хийж, боловсон хүчнийг чадавхижуулахад үнэлж барашгүй хувь нэмэр оруулж байгаад бахархаж байна. Бидэнтэй хамтран ажилладаг аймаг, сум орон нутгийн удирдлага, иргэн, бүлэг нөхөрлөлийн гишүүд, мөн хамт олондоо цаашдын ажил амьдралд нь эрүүл бие саруул ухаан, сайн сайхныг хүсэж, амжилт ололт дүүрэн явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Шинэ мэдээ