Хэрэгжилт нь хүлээгдэх зорилтууд
Эрх баригч МАН-ын даргаар Л.Оюун-Эрдэнэ автоматаар сонгогдлоо. Зарим нэг хүмүүсийн бор шувуу нисгэсэн шиг гэнэт нэг эр зоригтой удирдагч гарч ирж Ерөнхий сайдтай өрсөлдөнө гэсэн мөрөөдөл талаар болов. Залуу хүн байж хол явахгүй, явуургүй аргаар эрх мэдэл албан тушаалд хүрсэн гэж олонхи буруутгадаг ч үнэндээ бол тэр нь эрх баригч намын ах нарынх нь хэрэглэж хэвшсэн аргын нэг хэсэг. Тэр аргыг нь шинэхэн намын дарга нь боловсронгуй болгосон уу аль эсвэл залуу үеийнхнийхээ дэмжлэгийг авч чадаад өндөрт нисэж байна уу гэдгийг цаг хугацаа харуулна. Түүний намын их хурлынхаа үеэр дэвшүүлсэн утга, уянгын өрнөл бүхий зургаан том зорилт нь цаасан дээр үлдэхгүй үнэхээр хэрэгжих юм бол Монгол улсад л хэрэгтэй. Үе үеийн удирдлагуудын ярьж хэлж ирсэн зорилт ч гэсэн биелсэн нь хэцүүхэн. Эрүүл мэнд, боловсролын тогтолцоог өөрчилж, тээврийн салбарт цогц шинэчлэлтийг хийж хилийн боомтуудыг авто зам, төмөр зам, хурдны замаар цаг алдалгүй холбоно. Боомтын боймыг тайлж эдийн засгийн чөлөөт бүс байгуулж, шинэ хотыг байгуулна. Хоёрдугаарт эрчим хүчний хараат байдлаас салж, Зүүн хойд Азийн супер сүлжээнд холбогдож хоёо хөршийг холбосон өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг барина. Гуравдугаарт зэсээ баяжуулж, нүүрсээ угааж, алтаа цэвэршүүлж, газрын тосоо боловсруулж, дотоодын хүнсээ хангаж, түүхий эд нийлүүлэгч улсаас аж үйлдвэржсэн улс болно. Дөрөвдүгээрт хот хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг бий олгоно. Орон нутагт төсвийн орлогоо бие даан бүрдүүлэх, санхүү эдийн засгийн боломжийг нээнэ. Хурдны зам барих ажлыг ирэх оноос эхлүүлнэ. Тавдугаарт ногоон хөгжлийн бодлогын хүрээнд Тэрбум мод тавьж цөлжилтийг багасгана. Зургаад төрийн хяналт шалгалтын давхардсан тогтолцоог шинэчилж, төрийн байгууллагаас шаарддаг тусгай зөвшөөрөл, техникийн нөхцлийн тоог 50 хувиар буруулна гэх мэт сайхан зорилтуудыг санааг хэлсэн. Хэрэгжилт нь ямар байж ард түмэнд үр өгөөжөө хэр өгч чадах эсэхийг харах л үлдлээ. Одоогоор бол ард түмэн нь цалингүй орлогогүй , аж ахуйн нэгжүүд нь дампуурсан,иргэд нь хоногийг хоолоо арай гэж залгуулж цалин тэтгэврээ нэмж,хилийн боомтуудаа хэвийн ажиллуулаач гэж хүсэж байна. Залуус хэлж тайлбарлаж чадаж байгаа ч хэрэгжүүлэхдээ удаан байгааг ард иргэд, аж ахуйн нэгжүүд харсаар, хүлээсээр л сууна.
Шинэ мэдээ
-
Зургаан заламгай акулыг задлан шинжилж байна
2023-05-31
-
Мөргөлчдийн амийг хөнөөсөн хэргийг хэлэлцэж байна.
2023-05-31
-
Барилдах үедээ ёс зүйгүй үйлдэл гаргасан бөхчүүдэд хариуцлага тооцжээ
2023-05-31
-
Тамхинд зориулж 200 000 га талбайг сүйтгэдэг
2023-05-31
-
Тээврийн хэрэгслийн үзлэг оношилгоонд хамрагдахыг уриалжээ
2023-05-31
-
Махны нийлүүлэлтийг нэмэгдүүлж үнийг бууруулах шаардлагатай
2023-05-31
-
УИХ-ын гишүүдийн тоог 126 болгоно гэв
2023-05-31
-
Цалин, тэтгэврийг 10 хувиар нэмнэ
2023-05-31
-
Жонни Депп Каннын кино наадмын үеэр шуугиан тарьжээ.
2023-05-30
-
1-р сарын 6-ны үймээн дэгдээгчид мянга мянган хандив цуглуулж байна.
2023-05-30
-
Хүүхэд төөрөхөөс сэргийлж QR кодтой бугуйвчийг тараана
2023-05-30
-
Спортын долоон төрлөөр тэмцээн, уралдаан зохион байгуулагдаж баярын парад болно
2023-05-30
-
Хүүхдийн баяраар таван байршилд зам хаана.
2023-05-30
-
Түлэнхийн төв нийт есөн тасагтайгаар ашиглалтад орлоо
2023-05-30
-
Улстөрч, Ерөнхий сайд, Ерөнхийлөгч хэн ч байсан шүүхэд нөлөөлөх эрхгүй.
2023-05-30
-
Дэлхийн ур чадвар”-ын 47 дугаар тэмцээнд оролцогсодыг шалгаруулна.
2023-05-30
-
Далайчдыг алуурчин халимуудаас өөрсдийгөө хамгаалахыг зөвлөжээ
2023-05-29
-
Алтаар бүрсэн стейк идсэн төрийн албан хаагчийн видеог нийтлээд шийтгүүлжээ
2023-05-29
-
Вирусээр үүсгэгддэг салхин цэцэг болон гар, хөл, амны өвчин нэмэгдэж байна.
2023-05-29
-
Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 345 кг-ийг шахаж мөнгөн медаль хүртлээ
2023-05-29
-
Өнөөдөр хүүхдүүдийг улаанбурхан, гахай хавдар, улаануудын эсрэг вакцинд хамруулна.
2023-05-29
-
Сураггүй болсон 13 настай хүү замын унаанд дайгдан гэртээ иржээ.
2023-05-29
-
Гал түймэр гарах эрсдэлтэй 2182 зөрчлийг илрүүлжээ
2023-05-29
-
Улаанбаатар хотын музейн үзэсгэлэн гарна
2023-05-29
-
Капитол руу халдлага үйлдсэн хэргээр Стюарт Родс ял сонслоо
2023-05-26
-
Азийн орнуудын брэнд хувцас өмссөн Фан Бинбинг олны нүдэнд өртжээ
2023-05-26
-
Таван сангийн мэдээллийг ил болгожээ
2023-05-26
-
Баянхошуу цэцэрлэгт хүрээлэнгийн ажил 65 хувьтай байна
2023-05-26
-
УНТЭ-т элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийсээр байна.
2023-05-26
-
Ихэнхи нутгаар сэрүүвтэр байна
2023-05-26