Авлигачдын цуваа нэмэгдсээр….
Өмнөговь аймгийн Хан-Богд сумын Засаг дарга Х.Нэхийтийн ажлын өрөөнөөс их хэмжээний валют илэрсэн, ИТХ-ын дарга Х.Бадрааг Хятад иргэдэд Монгол улсын газар нутгийг хууль бусаар зарсан үндэслэлээр хуулийн байгууллагаас шалгаж эхэлсэн гэсэн мэдээлэл хэвлэлээр цацагдаж эхэлсэн. Авлига хээл хахуулийн эх уурхай нь төрийн алба болж тэр дундаа удирдах албан тушаалтнууд хууль зөрчиж байгаа нь сэтгэл зовоох асуудал болсон. Нэг хүний идээд дуусах мөнгө бус түмэн олны татварын мөнгөнөөс хумсалсан, эх орны аюулгүй байдалд нөлөөлөхүйц үйлдэл гаргасан асуудлууд давхар сөхөгдөнө. Төрийн албаныхны өрөөнөөс алт, бэлэн мөнгө, их хэмжээний валют илэрлээ, оймсондоо боодлоор нь доллар хавчуулсан баримтыг зураг хөрөгтэй бичлэгтэй нь үзүүлээд сануулаад байгаа. Гэтэл авлига авахаа зогсоохгүй байгаа нь анхнаасаа төрийн удирдах албан тушаалд ёс зүйтэй, харилцааны соёлтой, шударга үнэнч, мэдлэг чадвартай хүмүүсийг томилохгүй намын томилгоо нэрээр танил тал харсан, ах дүү хамаатан хүрээлэл үүсгэснээс энэ бүхэн эхтэй. Тиймээс ч ямарч чадваргүй хэрнээ даргын сэтэртэй, ажилтан албан хаагчдаа дарамталсан, албан тушаал бөглөсөн дарга нэртэнгүүд төрийн албаны ажил явуулахад хүндрэл үүсгэж арга барсан эрх баригч намынхан 6-аас дээш жил ажилласан төрийн болон төрийн өмчит компаниудын удирдах албан тушаалтнуудыг солих шийдвэрийг гаргах гэж байна. Гэхдээ энэ шийдвэр улс төрийн тохироон дунд замхарч чиний тал миний тал, танай фракц манай фракц гээд замхарчихгүй хэрэгжих юм бол авлигачдаасаа салах алхмын нэг гишгүүр болох биз ээ.
Шинэ мэдээ
-
Их хэмжээгээр нэмэгдсэн хөрөнгө орлогоо тайлбарлаж чадаагүй байна
2023-02-08
-
Иргэд аврагчдад тусалж байна
2023-02-08
-
Гурван удаа зөрчил гаргасан бол тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлнэ
2023-02-08
-
Шаардлага хангаагүй 10 гаруй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагааг зогсооно
2023-02-08
-
Хоёр өнцөг: 1072 хувьцааны ногдол ашгийг олгоно, олгохгүй
2023-02-08
-
Туркийн эрэн хайх ажиллагаанд Монголын 35 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллана
2023-02-08
-
Иргэдийн гомдлоор барааг нь сольж, мөнгөн хохирлыг барагдуулсан байна.
2023-02-08
-
Украины Жанжин штабаас Оросын нийт хохирлын тоо 130 мянга орчимд хүрсэн гэжээ
2023-02-06
-
АНУ-ын арми сэжигтэй бөмбөлгийг Каролинагийн эргийн ойролцоо харвасан гэж мэдэгджээ
2023-02-06
-
Усан туулай жил настанд ээлтэй, нялхаст ширүүвтэр байна
2023-02-06
-
Цахим гэрчилгээгүй тээврийн хэрэгслийг 3 дугаар сараас хөдөлгөөнд оролцуулахгүй
2023-02-06
-
“Манай хороо-Миний гудамж” аяныг зохион байгуулна
2023-02-06
-
Гиперсоник пуужингууд хурдтай нисэх чадвартай зэвсэг юм.
2023-02-03
-
Элон Маскийн судалгаа
2023-02-03
-
IHC койны хувьцаа эзэмшигч нар шалгагдаж эхэллээ
2023-02-03
-
Сарын 10 саяас дээш цалинтай 1361 хүн цалингаасаа татвар төлнө.
2023-02-03
-
1200 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад орно
2023-02-03
-
Нисдэг Плектрум
2023-02-02
-
Флоридагийн амбан захирагчийн соёлын довтолгоо
2023-02-02
-
Орон сууц, сургалтын төлбөрийн буцаан олголтын хүсэлтийг энэ сарын 15-ныг хүртэл авна
2023-02-02
-
Өвлийн усанд сэлэлтийн дэлхийн аваргаас Даваадорж хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ
2023-02-02
-
Мөс цөмрөх аюултай байна болгоомжил
2023-02-02
-
Хөрөнгө оруулалт, худалдааны газар” байгуулна.
2023-02-02
-
Аваргын дасгалжуулагч
2023-02-01
-
Хадан хясаанаас санаатайгаар нисгэсэн ч амьд үлджээ
2023-02-01
-
Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч боомт энэ онд ашиглалтад орно
2023-02-01
-
Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэн байгуулна.
2023-02-01
-
Гар утасны аппликейшнаар дамжуулан иргэдийг залилжээ
2023-02-01
-
Хан-Уул дүүрэгт шинээр 163 дугаар сургууль ашиглалтад орлоо
2023-02-01
-
Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлж буй аж ахуйн нэгжүүдийг шалгана
2023-02-01