Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах талаар ярилцаж эхэлжээ

access_time 2021-11-25 12:49

Улс төрийн хүрээнд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай яригдаж эхэлсэн.Үндсэн хуульд нээлт өөрчлөлт оруулснаар сонгуулийн тогтолцоог 76 жижиг тойрог бүхий можаритар тогтолцооноос пропорциональ тогтолцоонд шилжүүлэх боломж бүрдэнэ. Пропорциональ тогтолцоонд шилжүүлснээр сонгогчид заасан квотын хүрээнд намыг дугуйлна. Намаас нэр дэвшигчдийг тодруулж сонгогчдод танилцуулах юм. Можаритар тогтолцоо нь төсвийн хүрээнд хийгдэх томоохон ажлуудын зардлыг УИХ-ын гишүүд 76 тойрогт хувааж байгаа нь үр дүнгүй төсвийн зарцуулалт нэмэгдэх үндэс болж байна гэж үзэж байгаа аж. Мөн Засгийн газрын тэргүүн гишүүдээ гаднаас томилсон үед яамдын сайд нар УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар салбарын асуудлаа танилцуулахад УИХ-ын гишүүд дэмжлэг үзүүлэх нь бага байна. Тиймээс Үндсэн хуулийн хүрээнд УИХ-ын гишүүдийг Засгийн газрын бүрэлдэхүүнд оруулж  давхар дээлтэйгээр ажиллуулах боломж бүрдүүлэхээр яригдаж байна.

Шинэ мэдээ