Хувь хүний нууцад халдсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ

access_time 2021-11-24 12:44

Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэн батлагдах гэж байна. Хуульд хувь хүний талаарх зураг, бичлэг мэдээллийг хууль бусаар цуглуулж олон нийтэд дэлгэсэн тохиолдолд эрүүгийн болон захиргааны хариуцлага тооцохоор тусгахаар болсон. Хуулийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүд Гүйцэтгэх ажиллагааны тухай хуулиар иргэдийн мэдээлэлд хууль хяналтын байгууллагууд чөлөөтэй нэвтэрч байгаа. Олж авсан мэдээллээ хадгалж хамгаалж чадаж  байгаа эсэхийг асуумаар байна. Хэн дуртай нь хувь хүний нэр хүндэд халддаг, гүтгэж доромжилдог  байж болохгүй. Хувь хүний нууцад халдсан бол заавал эрүүгийн хариуцлага хүлээлгэх шаардлагатай. Цахим аюулгүй байдалд анхаарах хэрэгтэй болсон гэдгийг онцолсон юм. Энэ хуультай холбоотойгоор хувь хүний нэр хүндэд халдаж, ташаа мэдээлэл түгээн, зохиомол хэрэгт гүтгэсэн хувь хүн,хуулийн этгээдэд оногдох ялыг цаашид ч чангатгах хэрэгтэй байгааг иргэд олон нийт хэлсээр шаардсаар байгаа юм. Хууль батлагдсаны дараа хэрэгжилтийг нь бүрэн хангахад холбогдох  байгууллагууд нэн тэргүүнд анхаарах шаардлагатай байгаа юм.

Шинэ мэдээ