Авлигачдын 12 их наяд хэзээ төлөгдөх вэ
Авлига хээл хахуул Монгол Улсад цэцэглэн хөгжиж төрийн удирдах албан тушаал хашиж байсан нөхдүүд 12 их наяд төгрөгийг хумсалж, хулгайлж, халаасласныг Авлигатай тэмцэх газар нь аль хэдий тогтоож хууль хяналтын байгууллагуудад шилжүүлсэн. Гэтэл оймсондоо, шүүгээндээ, дансандаа нуусан хэдэн тэрбум төгрөгөө дарж, идсэн уусан нь баримт нотлогоогоор илрээд байхад хүртэл улсын төсвөөс хулгайлсан мөнгөө төлөхгүй хойш сууцгааж байгаа гэнэ.Тэдний хувьд иргэдийн өдөр шөнөгүй хөдөлмөрлөж олсон мөнгөнөөс бүрдсэн төсвийн мөнгө өөрсдийнх нь халаасны наргиж цэнгэх мөнгө бололтой юм. Хуулийн цоорхой нь ч энд үйлчилж улсад учруулсан хохирлоо төлчих юм бол цэвэрхэн мултарчих бололтой юм. Энгийн иргэд хэрэгт орвол хэдэн жилийн ял авдаг бол иргэдийнхээ төсвийн мөнгөнөөс хулгайлагсад хил гарахаа хязгаарлуулж, ажлаа өгөх төдий л болоод өнгөрнө. Хамгийн сүүлд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Хаянхярваа хээл хахуулийн хэрэгт холбогдсон ч суллагдсан. Харин үүнийг авлигачдын цувааныхан гэж нэг хэсэг нь үзэж байгаа бол нөгөө хэсэг нь албан тушаалын дайнд ялагдсан, авсан өгсөн нь тодорхой ажлаа өгөөд л асуудал дуусна гэцгээж байна.Ямартаа ч идэж уухаа урдаа барьдаггүй эх орноо гэсэн сэтгэлтэй нэгнээр төрийн албаа бүрдүүлбэл түмэн олон амгалан амьдрах байх. Тэр цаг хэзээ ирэх нь тодорхойгүй. Ах намынхан төдийгүй ардчиллынхан ч албан тушаалын дайнд мордсон. Албан тушаалын дайны түйвээнээр авлигачид нь илэрсээр л байна. Тооцох хариуцлага нь тодорхой, иддэг уудаг нь багасаж байж эх орон нь хөгжиж цэцэглэх биз ээ.
Шинэ мэдээ
-
Эхлээд танкууд, дараа нь цөмийн зэвсгүүд
2023-01-28
-
Жүжигчин конгрессын гишүүн
2023-01-28
-
“Эрдэнэс Тавантолгой ХК” нь хуулиараа иргэдэд ногдол ашиг өгөх ёстой.
2023-01-28
-
Иргэдийн цахим хаягийг хууль бусаар ашиглаж байжээ
2023-01-28
-
Хүнсний ногооны усалгаатай талбайн хэмжээг 120 га-гаар нэмэгдүүлнэ
2023-01-28
-
Усчин аврагчид аваргуудаа шалгаруулав
2023-01-28
-
Аудитын байгууллага хангалтгүй ажиллаж байна
2023-01-28
-
Хятад руу зорчих бол томуу болон ковидын эсрэг вакциныг хийлгээрэй
2023-01-27
-
Орлогод нийцсэн орон сууцны төсөл хэрэгжинэ
2023-01-27
-
Rocket Lab компани АНУ-ын нутаг дэвсгэрээс анхны пуужингаа хөөргөсөн байна
2023-01-27
-
Эзлэгдсэн Баруун эргийн халдлага
2023-01-27
-
13А маягтыг цахимаар авдаг болно
2023-01-27
-
Амар байна уу 2023” өргөтгөсөн худалдаа үргэлжилж байна
2023-01-27
-
MH17 онгоцыг сүйрүүлсэн хэрэгт Орос буруутай юу
2023-01-26
-
Сваровскийн 30.000 талстаар чимэглэсэн өвөрмөц хувцас
2023-01-26
-
Төрийн өмчит компанийн удирдлага албан тушаалаа урвуулан ашиглажээ
2023-01-26
-
Нүүрсний хэрэг, төмөр зам, С зөвшөөрөлтэй холбоотой хэргийг мөрдөх ажлын хэсэг байгуулжээ
2023-01-26
-
Нэг барааг хоёроос дээш тоогоор оруулж ирж байгаа бол татвар авна
2023-01-26
-
92 октантай автобензиний гаалийн албан татварын хэмжээг тэглэлээ
2023-01-26
-
Японы ЭСЯ виз мэдүүлэх дугаарыг тухайн өдөрт нь тараана.
2023-01-25
-
Тархины хоргүй хавдрын тусламжийн 85 хувийг ЭМД-ын сангаас хөнгөлнө
2023-01-25
-
Нийтийн тээвэрт 10 чиглэл шинээр нээжээ
2023-01-25
-
Хэт халуун 70 гаруй хоног үргэлжилжээ
2023-01-25
-
Дэлхийн хамгийн хүйтэн хотод хасах 80° байна
2023-01-25
-
Энэ онд 283 нэгж талбарт 331 өрхийн газрыг чөлөөлөхөөр төлөвлөжээ
2023-01-24
-
Хорватын хойд Адриатын эрэг сэтгэл татам бүс нутаг
2023-01-24
-
Цэнгээнт бүжгийн студид 10 хүний амийг хөнөөсөн этгээдийг олжээ
2023-01-24
-
Дамбадаржаа, Дэнжийн 1000 дэд төвийг ашиглалтад оруулна
2023-01-24
-
Бизнес инкубатор сургалтын төв хоёрыг барьжээ
2023-01-24
-
“Амар байна уу 2023” үзэсгэлэн худалдаа болно
2023-01-24