Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 100 оюутан шалгарлаа

access_time 2021-11-22 13:44

Голомт банкны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах 100 оюутан шалгарлаа. Тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг 4 үе шаттайгаар явуулж, оюутан залуусын санаа бодол, хүсэл зорилгыг сонсох, өөрсдийгөө нийгэмд нээн харуулах боломжийг олгосон нээлттэй бүтээл ирүүлэх шалгуурыг тавьснаараа онцлог болсон юм. Хөтөлбөрт материалаа ирүүлэн өрсөлдсөн нийт оюутнуудаас МУИС 44, СЭЗИС 17, ШУТИС 9, АШУҮИС 4 болон МУБИС, СУИС, ХААИС, MIU, ХУИС, Сити, Этүгэн, Отгонтэнгэр зэрэг их, дээд сургуулиудын 26 оюутан тус тус шалгарлаа.

Шинэ мэдээ