Орон сууцны ипотекийн зээлний урьдчилгааг 20 хувь болгохоор төлөвлөж байна

access_time 2021-11-19 11:49

Орон сууцны ипотекийн зээлний урьдчилгааг 20 хувь болгохоор төлөвлөж Зээлийн батлан даалтын сан 10 хувийг хариуцдаг болохоор төлөвлөж буй аж. Ингэснээр бага орлоготой, шинээр гэр бүл болж буй залуус орон сууцны зээлд хамрагдах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байгаа аж. Орон сууцны ипотекийн зээлийн хүү 8 хувь байсныг 6 % болгож бууруулсан. Цаашид үе шаттайгаар бууруулах боломж бий эсэхийг Барилга хот байгуулалтын яамнаас  тодруулахад одоогоор бууруулах боломжгүй байна гэдгийг хэлсэн. Иргэдийн хувьд орон сууцны үнэ өндөр байгаа нь ипотекийн зээлд хамрагдах боломжийг хааж байна. Мөн ипотекийн зээлийн санхүүжилт зогссон, 2 саяас дээш үнэтэй байрыг орон сууцны зээлд хамруулахгүй  гэж банкнаас хэлж байгааг онцолсон. Иргэд орон сууцанд орох нь нэмэгдвэл агаар, хөрс, усны бохирдлыг шийдэх боломж бүрдэх юм.

Шинэ мэдээ